Хайх

Дизайнер Б.Явууцагааны Хавар-зун 2017 загварын шоу болно

Дизайнер Б.Явууцагааны Хавар-зун 2017 загварын шоу болно

Аравдугаар сарын 21-нд

Text: Buro.Mongolia


Дизайнер Б.Явууцагаан өөрийн нэрийн YAVUU брэндийг үүсгэн байгуулснаас хойш зөвхөн Японд загваруудаа танилцуулдаг байсан. Харин одоо тэрбээр эх орондоо анх удаагаа өөрийн шинэ цуглуулгыг толилуулахад бэлэн болжээ. Б.Явууцагаан Бюро 24/7-д өгсөн ярилцлагадаа  "Миний загварын шоу нэг ёсны хүмүүст ямар бүтээл туурвидагаа үзүүлэх тайлан болох юм. Кимоног Пикассогийн кубист уур амьсгалаар шинэчилж хийсэн загваруудаа би зүгээр нэг танилцуулаад зогсохгүй ирсэн зочдод мөн өмсөж үзэх боломж олгоно. Өдөр тутмын болоод кимоно цуглуулгын маань загварууд ямар гоё, тансаг торгоор хийгддэгийг хүмүүс үзэж, өмсөхөд ямар сэтгэгдэл төрүүлэхийг нь өөрийн биеэр мэдрэх боломжтой" хэмээн ярьсан юм.

"YAVUU Spring/Summer 2017" цуглуулгыг танилцуулах арга хэмжээ 2016 оны аравдугаар сарын 21-нд, 19:00 цагт Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Grand Ballroom-д зохион байгуулагдах гэж байгаа. Энэхүү загварын шоунд мөн Японы Кимоногийн холбоотой хамтарсан кимоно урлалын тухай өгүүлэх үзэсгэлэн, цайны ёслол зэрэг өөр сонирхолтой соёлын хөтөлбөрүүд багтжээ. Хэрэв та загварын шоунд өөрийн биеэр зочилж, дизайнер Б.Явууцагаан ямар шинэлэг, онцгой зүйл толилуулахыг үзэхийг хүсвэл тасалбараа энэ цахим хуудсаар захиалан авах боломжтой. 

цааш үзэх