Хайх

Дизайнеруудын анхааралд: МИАТ компани онгоцны үйлчлэгчдийн дүрэмт хувцасны загвар гаргах сонгон шалгаруулалт зарлалаа

Дизайнеруудын анхааралд: МИАТ компани онгоцны үйлчлэгчдийн дүрэмт хувцасны загвар гаргах сонгон шалгаруулалт зарлалаа

Загварлаг онгоцны үйлчлэгч

Text: Г.Тэмүүлэн


Аль ч орны онгоцны үйлчлэгчид тухайн улсыг төлөөлөх нүүр царай нь болж өгдөг гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Тийм ч учраас агаарын тээврийн компаниуд онгоцны үйлчлэгчдийн дүрэмт хувцсанд маш их ач холбогдол өгдөг. Үүнтэй холбогдуулан Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ ТӨХК) дизайнеруудын дунд нэгэн сонирхолтой төсөл зарлалаа. Тодруулбал МИАТ компани бүхээгийн үйлчилгээний ажилтнуудад зориулсан дүрэмт хувцасны загвар гаргах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор нээлттэй тендерийг зарласан байна. Энэхүү төсөл нь нийт 20 сая төгрөгийн төсөвтэй бөгөөд тавигдаж буй шаардлагыг хангасан тохиолдолд, сонгон шалгаруулалтад албан байгууллагууд болон хувь хүмүүс ч бас оролцох боломжтой.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн хэрэгжүүлж буй уг төслийг өмнө нь ийм төрлийн ажил хийж байсан туршлагатай албан байгууллагууд болон дизайнерууд гурван сарын дотор гүйцэтгэх шаардлагатай юм. Хэрэв та уг сонгон шалгаруулалтыг сонирхож байвал тавигдах шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллүүдийг албан ёсны вебсайтаас авна уу.

 

 

цааш үзэх