Хайх

Дизайнеруудын анхааралд: Агаарын бохирдлын эсрэг маскны дизайн гаргаж Хонг Конгийн загварын долоо хоногт оролцоорой

Дизайнерууд агаарын бохирдлын эсрэг

Дизайнеруудын анхааралд: Агаарын бохирдлын эсрэг маскны дизайн гаргаж Хонг Конгийн загварын долоо хоногт оролцоорой

Цаг агаар хүйтрэх тусам Улаанбаатар хотод тулгамддаг гол асуудлуудын нэг болох агаарын бохирдол хүмүүсийн санааг зовоож байна. Гэхдээ сүүлийн үед агаарын бохирдолтой тэмцэх олон шинэ арга замууд танилцуулагдсаар байгаа билээ. Эдгээр шийдлүүдийн нэг бол мэдээж хэрэг агаарын бохирдлын эсрэг шүүлтүүртэй маск юм. Тэгвэл агаарын бохирдлын эсрэг энэхүү тэмцэлд Монголын загварын салбарынхан нэгдэх боломжтой боллоо. Тодруулбал Монголын Дизайнеруудын Холбоо (МДХ), Кэмбридж Маск компани, Улаанбаатар дахь Их Британийн элчин сайдын яам ба Монгол телевизтэй хамтран дизайнеруудын дунд нэгэн сонирхолтой уралдаан зарлаж байна.Дизайнеруудын анхааралд: Агаарын бохирдлын эсрэг маскны дизайн гаргаж Хонг Конгийн загварын долоо хоногт оролцоорой (фото 1)

Энэхүү уралдаанд дизайнерууд агаарын бохирдлыг шүүх маскны дизайн гаргаж, хоорондоо өрсөлдөх болно. Хамгийн гайхалтай нь тэмцээний ялагч 2018 оны Хонг Конгийн загварын долоо хоногт өөрийн цуглуулгаа танилцуулах эрхтэй болох юм. Ингээд ч зогсохгүй уралдаанд түрүүлсэн дизайнер Кэмбридж Маск компанитай гэрээ байгуулж, тухайн дизайнаар бүтээгдсэн маскийг Монгол болон бусад орнуудад худалдаалах болно.

Уралдаанд оролцохыг хүссэн дизайнерууд 2017 оны аравдугаар сарын 16-аас өмнө өөрсдийн дижитал болон гараар зурсан бүтээлүүдээ goyolmaskcompetition@gmail.com хаягаар илгээх боломжтой. Та уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Дизайнеруудын анхааралд: Агаарын бохирдлын эсрэг маскны дизайн гаргаж Хонг Конгийн загварын долоо хоногт оролцоорой (фото 2)

 

 

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх