Хайх

DJ Peggy Gou хувцас загварын брэндээ үүcгэн байгууллаа

DJ Peggy Gou хувцас загварын брэндээ үүcгэн байгууллаа

"KIRIN"

Text: Buro.Mongolia


Өмнөд Солонгосоос гаралтай DJ Peggy Gou KIRIN нэртэй  хувцас загварын брэндээ үүсгэн байгуулж, Парисын загварын долоо хоногийн үеэр анхны цуглуулгаа танилцууллаа. KIRIN брэнд нь Италийн New Guards групп компанид харьяалагдах ба New Guards групп нь Off-White, Heron Preston, Palm Angels зэрэг өндөр зэрэглэлийн streetwear брэндүүдийг эзэмшдэг.

KIRIN брэндийн анхны цуглуулгад график хээтэй пижам загварын хослол, кимоно, ажилчин хэв маягийн boiler suit, винил материалтай тренч цув зэрэг хурц тод өнгөтэй, сул силлуэттэй загварууд багтсан байна. Дашрамд дурдахад "Kirin" гэдэг нь Солонгос хэлэнд анааш гэдэг утгыг илэрхийлдэг ба анааш нь Peggy Gou-ийн сүлд амьтан ажээ.

 

 

 

цааш үзэх