Хайх

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Эмэгтэй ба эрэгтэй хувцаслалтын тэнцвэрийг олсон Зои Кравиц

Дахин давтагдашгүй стиль

Text: Бюро 24/7

"Алим модноосоо хол унадаггүй" гэх оросын нэгэн зүйр үг байдаг нь Зои Кравицын нөхцөлд хамгийн сайн утгаараа биеллээ олсон юм. Хөгжимчин Ленни Кравиц ба жүжигчин Лиза Бонегийн охин тэрээр эцэг, эхийнхээ хамгийн сайхан зүйлсийг дуурайн төрсөн. Алдартны удам гэх статусаас үл хамааран залуу бүсгүй аль хэдийнэ нийгэмд өөрийн гэсэн байр суурийг эзэлж, бусдаас өвөрмөц стиль боловсруулж чадсаны хажуугаар тодорхой үзэл баримтлал дээр тулгуурлан амьдардаг нэгэн.

Алдартнууд олон нийтийн сүлжээний тусламжтайгаар өөрсдийн стиль, имиджийг бүрдүүлэн, бусдад харагдах байдлаа хянаж, гялгар сэтгүүлийн хуудас мэт дүр зураг бий болгодог бол Зои тэд нарын нэг биш. Тэрээр гурав гаруй сая дагагчдынхаа анхаарлыг өөртөө татах бус харин дэлхийд болж буй бодит асуудлууд руу чиглүүлдэг. Түүний өмсдөг футболканууд дээрх бичгүүд илүүтэйгээр тунхаглал мэт уншигддаг бөгөөд Зоигийн байгаль орчин ба нийгмийн төлөөх үзэл бодлыг илтгэдэг юм. Тэр буу, зэвсгийн хяналтыг илүү чанга болгохын төлөө, усны нөөцөд илүү ухаалаг хандахын төлөө, мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг юм. Харин хувцас гэдэг зүйл бол түүний энэ тэмцэлд ердөө л нэгэн төрлийн анхаарал татах хэрэгсэл.

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Эмэгтэй ба эрэгтэй хувцаслалтын тэнцвэрийг олсон Зои Кравиц (фото 1)

Ерөнхийдөө Зоигийн үймээнч зан чанар түүний хувцасалтанд тусгалаа олдог. Тэр яг л эцгийнхээ адил эсрэг хүйстнийхээ хувцсыг өмсөхөөс эмээлгүй, эршүүд ба эмэгтэйлэг хэв маягийн тэнцвэрийг хадгалж, үүндээ гранж элементүүд шингээдэг. Зои ихэвчлэн хэдэн размераар том свитер, пальто ба жийнсэн хүрмийг эмэгтэйлэг туфлитэй хослуулсан байгаа харагддаг. Түүний хэлдгээр стиль гэдэг зүйл нь тухайн хувцаснаасаа биш харин хүний өөрийн итгэлтэй байдлаас шууд шалтгаалдаг гэнэ. Хайхрамжгүй ба шик байдлыг төгс хослуулж чаддаг тэрээр үүнийхээ ачаар томоохон загварын ордуудын анхаарлыг татаж, Saint Laurent, Balenciaga, Alexander Wang, Dior ба Kenzo гэх брэндүүдийн сурталчилгаанд оролцсон туршлагатай билээ.

Зоигийн стилийг дуурайхыг хүсвэл ганган хээнцэр зүйлийг гудамжны хувцастай хослуулж сур, шинэ дүр төрх туршиж үз, мөн мэдээж хэрэг үс засалтаа өөрчлөхөөс бүү ай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх