Хайх

Экологийн асуудал: Франц улс борлуулагдаагүй бүтээгдэхүүнийг устгахыг хориглоно

Экологийн асуудал: Франц улс борлуулагдаагүй бүтээгдэхүүнийг устгахыг хориглоно

Загварын салбар дахь ноцтой асуудал

Text: Buro.Mongolia


Дэлхийн шилдэг загварын орднууд, томоохон брэндүүд өөрсдийн нэр хүндийг хадгалж үлдэхийн тулд, мөн зах зээлийн эрэлтийг бууруулахгүйн тулд борлуулагдаагүй бүтээгдэхүүнээ устгадаг болохыг бид өмнө нь онцолж байсан билээ. Тэгвэл Франц улсын засгийн газар энэ бодлогыг хориглох хүсэлтэй байна.

Борлуулагдаагүй бүтээгдэхүүний устгалын талаарх асуудал өнгөрсөн оны наймдугаар сард олны анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд үүнд Burberry Group Plc. компанийн гаргасан тайлан нөлөөлсөн юм. Компанийн 2017 оны тайлангаас харахад брэнд тус онд нийт 37 сая ам.долларын үнэд хүрэх борлуулагдаагүй бүтээгдэхүүн шатаажээ.

"Хэтэрхий олон компаниуд борлуулж чадаагүй гутал, хувцас болон бусад бүтээгдэхүүнээ хаяж эсвэл устгаж байна. Тэд үүнийг энгийн асуудал мэт хардаг болж. Цаашид ингэж болохгүй, энэ бол аймшигтай хэрэг" хэмээн Францын экологийн сайдын орлогч Брюн Пуарсон Копенгаген хотод болсон загвар ба тогтвортой хөгжлийн талаарх бага хурлын үеэр ярьсан юм.

Борлуулагдаагүй хувцасны асуудлыг зөв зохистой байдлаар шийдэх нь яг одоо Францын загварын салбарын гол зорилго болоод байна. Иймээс улсын засгийн газар энэ асуудлыг хууль тогтоох түвшинд шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх