Хайх

Эмили Ратаковски хуримаараа цагаан өнгийн даашинз яагаад өмсөөгүй болохоо тайлбарлалаа

Эмили Ратаковски хуримаараа цагаан өнгийн даашинз яагаад өмсөөгүй болохоо тайлбарлалаа

Учир нь би “ариун эмэгтэй” биш

Text: Бюро 24/7


Зураг:

Энэ оны хоёрдугаар сард загвар өмсөгч ба жүжигчин Эмили Ратаковски Нью-Йорк хотноо жижиг хэмжээний, нууц хуримын ёслол зохион байгуулж, жүжигчин ба кино продюсер Себастьян Бир-Маклардтай гэрлэлтээ батлуулсан билээ. Тэрээр амьдралынхаа энэхүү чухал үйл явдлын үеэр уламжлалт цагаан даашинз өмсөлгүй, үүний оронд бүүдгэр шар өнгийн хослол сонгосон бөгөөд саяхан энэ шийдвэрээ Vanity Fair сэтгүүлд тайлбарласан байна.

"Хуримаараа цагаан өнгийн даашинз өмсөх бодол надад хэзээ ч байгаагүй. Учир нь би ариун эмэгтэй биш. Би бол маш олон төрлийн зан ааш, туршлага ба амьдралтай эмэгтэй. Надад мөн хослол өмсөх санаа их таалагдсан. Тэр тусмаа Хотын Захиргаа дотор хослол өмсөх нь яг л ажил амжуулж байгаа мэт санагдсан. Би анх улаан өнгө өмсөхийг хүссэн болов ч бүүдгэр шар өнгийн тэрхүү хослолыг хараад үүнийг л өмсөх ёстой гэдгээ мэдсэн дээ" хэмээн Эмили Ратаковски Zara брэндийн хослол өмссөнөө тайлбарлажээ.

 

Ратаковски мөн хуримын ёслолоо папараццинаас нууцлахыг хүссэн бөгөөд үүний тулд багагүй хичээл зүтгэл гаргажээ. "Надад яг л дээрэмтэй киноны гол дүрд тоглож буй мэт сэтгэгдэл төрсөн. Учир нь надаас гадна манай найз охид ч бас хослол өмсөж, бид бүгдийн хэн нь ч цагаан өнгө сонгоогүй байсан. Би мөн хором тутамд найз охид руугаа хуримын цэцгээ нууцаар дамжуулан нуулгаж ‘Дүр эсгээрэй, дүр эсгээрэй!' хэмээн орилж байсан шүү".

Гэсэн ч хэвлэл мэдээллийнхний соргог нүд ба чих нууц ёслолын талаар төд удалгүй олж мэдсэн тул хосууд өөрсдөө Instagram-аар дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ баярт мэдээг хуваалцахаар шийджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх