Хайх

Энэ жил Victoria’s Secret загварын шоу зохион байгуулагдахгүй

Энэ жил Victoria’s Secret загварын шоу зохион байгуулагдахгүй

Юу тохиолдсон бэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн алдарт Victoria's Secret дотуур хувцасны загварын шоу энэ жил зохион байгуулагдахааргүй болжээ. Энэ талаар Австралийн топ модель ба Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Шанина Шейк The Daily Telegraph сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байна.

"Харамсалтай нь энэ жил Victoria's Secret загварын шоу зохион байгуулагдахгүй. Жил бүрийн өдийд шоундаа бэлддэг байсан тул энэ удаад их эвгүй байна. Гэхдээ ирээдүйд бүх асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь яг одоо удирдлагууд брэндээ шинэчлэн загварын шоугаа шинэ форматын дагуу зохион байгуулах тал дээр ажиллаж байгаа юм. Энэ чинь дэлхийн шилдэг загварын шоу шүү дээ!" хэмээн Шанина Шейк ярьжээ.

Өнгөрсөн жил Victoria's Secret загварын шоуг ердөө 3,3 сая хүн үзсэн нь 2001 оноос эхлэн телевизийн сувгаар дамжуулагдсан загварын шоуны түүхэн дэх хамгийн доод рекордыг тогтоосон юм. Энэ үзүүлэлт нь загварын шоуны тайзан дээр алхаж буй моделиудын сонголттой нягт холбоотой хэмээн зарим эх сурвалжууд үзсэн билээ. Тодруулбал Victoria's Secret трансжендер болон олон төрлийн биеийн галбиртай моделиудад шоуны тайзнаа алхах боломж олгодоггүй нь шоуны рейтинг унахад хүргэсэн гэж Harper's Bazaar сэтгүүл мэдэгдсэн юм.

Үүнээс гадна 2018 оны арваннэгдүгээр сард Victoria's Secret брэндийн маркетингийн албаны захирал Эд Разек Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа загварын шоуны үеэр трансжендер болон plus size загвар өмсөгч алхуулах бодолгүй байгаагаа хуваалцсаны үр дүнд нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж, үүний улмаас Victoria's Secret брэндийг удирддаг L Brands компанийн ерөнхий захирал Ян Сингер ажлаа хүлээлгэж өгөхөд хүрсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх