Хайх

“Өөрөө өөртөө стилист болцгооё” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна

“Өөрөө өөртөө стилист болцгооё” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна

Esprit брэнд болон Tuyana Style Code Agency-гийн хамтарсан өдөрлөг

Text: Г.Тэмүүлэн


Хувцасны шүүгээний өмнө зогсоод юу өмсөхөө удаан гэгч нь бодож, эцэст нь "Ямар ч өмсөх хувцас алга" гэсэн дүгнэлтэд хүрдэг мөч эмэгтэй хүн бүрт тохиолддог. Мөн ахин дахин дэлгүүр орж, дараа нь хэзээ ч өмсөхгүй, ямар ч баяр баясгалан авчрахгүй хувцаснууд худалдан авах тохиолдол ч бий. Хүн бүхэнд тулгардаг энэ асуудлыг шийдвэрлэхээр Esprit брэнд, Tuyana Style Code Agency-гийн мэргэжлийн зөвлөх стилисттэй хамтран "Өөрөө өөртөө стилист болцгооё" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний үеэр мэргэжлийн стилист зөвхөн танд тохирох хувцас ба өнгийг тодорхойлж, янз бүрийн нөхцөл байдалд зохицох хувцаснуудаас бүрдсэн онцгой стилийг боловсруулж өгнө. Ингээд ч зогсохгүй та загварын мэргэжилтнүүдээс улирлын трендүүд, өнгөний зохицлын талаар үнэ цэнэтэй зөвлөгөө авах боломжтой юм.

Мөн хүрэлцэн ирсэн зочдыг сугалаатай худалдаа, хямдрал болон бусад олон гэнэтийн бэлэгнүүд хүлээж байна. Энэхүү арга хэмжээ нь 2018 оны аравдугаар сарын 11-нд, 17:00-20:00 цагийн хооронд Наран Плаза дэлгүүрийн 4 давхарт зохион байгуулагдана.

“Өөрөө өөртөө стилист болцгооё” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна (фото 1)

“Өөрөө өөртөө стилист болцгооё” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна (фото 2)

Esprit Mongolia

Хаяг: Наран Плаза 4 давхар, Энхтайвны гүүрний баруун доор
Утас: 88119229
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх