Хайх

\"Fashion Awards 2018\" шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

"Fashion Awards 2018" шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

Загварын салбарын шилдгүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн Загварын Зөвлөлөөс жил бүр зохион байгуулан загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг Fashion Awards 2018 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо. Дашрамд дурдахад Fashion Awards ёслол нь 1989 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа ба загварын салбар дахь хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудын нэгд тооцогддог билээ. 2018 оны Fashion Awards арга хэмжээ арванхоёрдугаар сарын 10-нд Лондонгийн The Royal Albert Hall концертын танхимд зохион байгуулагдахаар болжээ.

"Fashion Awards 2018" шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид:

Оны шилдэг брэнд: Balenciaga, Burberry, Gucci, Off-White, Prada

Шилдэг дизайнер: Алессандро Микеле (Gucci), Клэр Уайт Келлер (Givenchy), Ким Жонс (Dior Homme), Пьерпаоло Пиччоли (Valentino), Виржил Абло (Louis Vuitton)

Шилдэг эрэгтэй хувцасны дизайнер: Крейг Грин (Craig Green), Жонатан Андерсон (J.W.Anderson), Ким Жонс (Dior Homme), Рикардо Тиши (Burberry), Мартин Роуз (Martine Rose)

Шилдэг эмэгтэй хувцасны дизайнер: Клэр Уайт Келлер (Givenchy), Жонатан Андерсон (J.W.Anderson), Роксанда Илинчи (ROKSANDA), Симон Роша (Simone Rocha), Виктория Бекхэм (Victoria Beckham)

Шилдэг гоёл чимэглэлийн дизайнер: Алессандро Микеле (Gucci), Демна Гвасалиа (Balenciaga), Жонатан Андерсон (Loewe), Мария Грация Кьюри (Dior), Миучча Прада (Prada)

Oны шинэ авьяастан (эрэгтэй хувцасны дизайнep): Бен Коттлер ба Мэттью Дэйнти (Cottweiler), Эден Лове ба Том Бэррэтт (Art School), Кико Костадинов (Kiko Kostadinov), Фиби Инглиш (Phoebe English), Сэмюэл Росс (A-Cold-Wall*)

Oны шинэ авьяастан (эмэгтэй хувцасны дизайнep): Мэтти Бован (Matty Bovan), Наталья Алавердян (A.W.A.K.E.), Режина Пио (REJINA PYO), Ричард Куинн (Richard Quinn), София Прантера (Aries)

Шилдэг загвар өмсөгч: Винни Харлоу, Кайя Гербер, Адут Акеч, Адвоа Абоа, Белла Хадид

"Urban Luxe" буюу шилдэг street style брэнд: Alyx, Palace, Marine Serre, Off-White, Supreme

 

 

цааш үзэх