Хайх

Givenchy ба Stella McCartney брэндүүд Меган Марклын даашинзыг урласнаар хэр хэмжээний ашиг олсон бэ?

Givenchy ба Stella McCartney брэндүүд Меган Марклын даашинзыг урласнаар хэр хэмжээний ашиг олсон бэ?

Ховор боломж

Text: Buro.Mongolia


Меган Маркл тавдугаар сарын 19-нд хунтайж Харритай гэрлэхдээ албан ёсны хуримын ёслол дээрээ Givenchy Haute Couture брэндийн сонгодог хуримын даашинз, мөн ёслолын дараах үдэшлэг дээрээ Stella McCartney брэндийн ханцуйгүй урт даашинз сонгосныг та бүхэн санаж байгаа биз ээ. Мэдээж хэрэг эдгээр брэндүүд энэ ховор боломжийн ачаар өөрсдийгөө асар өргөн хүрээнд үнэгүй сурталчилж, дэлхий нийтийн анхаарлын төвд байсныг нуух юун. Энэ бол загварын ордон бүрийн мөрөөдөл юм.

Үүнтэй холбогдуулан InfluencerDB маркетингийн тавцан брэндүүдийн олсон ашгийг тооцоолж үзсэн байна. Дүн шинжилгээний дагуу Givenchy ордон Instagram сүлжээнд нийт 12 сая like цуглуулж, 3 мянган удаа дурдагдсан байна. Энэ нь $2,9 сая ам.доллартай тэнцэхүйц ашиг юм.Givenchy ба Stella McCartney брэндүүд Меган Марклын даашинзыг урласнаар хэр хэмжээний ашиг олсон бэ? (фото 1)Харин сүйт бүсгүйн үдшийн даашинзыг урласан Stella McCartney брэнд олон нийтийн сүлжээнд 9,5 сая like цуглуулж, 1840 удаа дурдагдсан гэнэ. Энэ үзүүлэлтийг InfluencerDB $2 сая ам.долларын ашиг хэмээн тооцжээ. Хуримын үеэр Stella McCartney брэндийн даашинзыг мөн Меган Марклын ээж Дориа Рагланд (үдшийн хүлээн авалтанд), Амаль Клуни ба Опра Уинфри нар сонгон өмссөн юм.Givenchy ба Stella McCartney брэндүүд Меган Марклын даашинзыг урласнаар хэр хэмжээний ашиг олсон бэ? (фото 2)"Сассексын гүнгийн авхай үдшийн даашинзын сонголтоо Stella McCartney-гаас хийсэнд би маш их бахархаж байна. Энэ бол миний карьер дахь хамгийн чухал мөчүүдийн нэг төдийгүй манай хамт олны хувьд нэр төрийн хэрэг" хэмээн дизайнер Стелла Маккартни WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх