Хайх

Бейонсе Африк тивийг магтан дуулахаар тайзнаа 6 өөр төрх бүрдүүллээ

Бейонсе Африк тивийг магтан дуулахаар тайзнаа 6 өөр төрх бүрдүүллээ

Нельсон Манделагийн нэрэмжит хөгжмийн наадмын үеэр

Text: Бюро 24/7


Нельсон Манделагийн гэгээн дурсгалд зориулан түүний энэ дэлхийд үлдээсэн өв хөрөнгийг магтан дуулахаар дуучин Бейонсе ба Jay-Z нар Өмнөд Африкийн Йоханнесбург хотод Global Citizens хөгжмийн наадмын голлох уран бүтээлчдийн дүрээр тайзнаа гарлаа. Аугаа удирдагч Нельсон Мандела өдгөө амьд байсан бол 100 нас хүрэх байсан бөгөөд энэ үйл явдлыг тохиолдуулан Фаррелл Уильямс, Крис Мартин, Наоми Кемпбэл зэрэг алдартнууд, мөн мянга мянган зочид фестивалийн хүрээнд хуран цугларчээ.

Бейонсе фестивалийн тайзнаа хэд, хэдэн уран бүтээл толилуулан гайхамшигтай үзүүлбэр бэлдэхээс гадна өөрийн зүгээс Нельсон Манделад хүндэтгэл үзүүлсэн захиа бичжээ. "Амьдралын туршлага бүрт талархан нинжин сэтгэл гаргаж, хүлцэнгүй хандах чадвар тань миний гурван хүүхдэдээ өвлөн үлдээх, амьдралынхаа туршид санаж явах сургамж билээ. Таны гэгээн дурсгалд зориулан Өмнөд Африк руу аялах болсон маань нэр төрийн хэрэг".

Бейонсе ийнхүү хөгжмийн наадамд оролцохдоо тайзны өмсгөлүүдээ ч мөн сайтар тунгааж, Африк тивийн түүх, соёлыг өгүүлэх гайхалтай загварууд бэлтгэсэн байлаа.

Бейонсе Африк тивийг магтан дуулахаар тайзнаа 6 өөр төрх бүрдүүллээ (фото 1)

Mary Katrantzou брэндийн энэхүү өмсгөл дээр Африк тивийн 54 улсын газрын зураг тусгагдсан байгаа.

Бейонсе Африк тивийг магтан дуулахаар тайзнаа 6 өөр төрх бүрдүүллээ (фото 2)

Африк тивд амьдардаг тэмээн хяруулыг санагдуулам хар-цагаан өнгийн Balmain брэндийн захиалгын загвар.

Бейонсе Африк тивийг магтан дуулахаар тайзнаа 6 өөр төрх бүрдүүллээ (фото 3)

Ashi Studio брэндийн нил ягаан өнгийн сүрлэг даашинз.

Бейонсе Африк тивийг магтан дуулахаар тайзнаа 6 өөр төрх бүрдүүллээ (фото 4)

Африкийн уламжлалт шүрээр хийгдсэн өнгөлөг даашинз ба хүзүүний цагираг нь Esteban Cortazar брэндийнх юм.

Бейонсе Африк тивийг магтан дуулахаар тайзнаа 6 өөр төрх бүрдүүллээ (фото 5)

Маргад ногоон өнгийн, бөмбөгөр ханцуйтай хүрэм ба хосолсон боди.

Бейонсе Африк тивийг магтан дуулахаар тайзнаа 6 өөр төрх бүрдүүллээ (фото 6)

Versace брэндийн тод өнгө бүхий бие барьсан комбинзон ба малгайн хослол.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх