Хайх

Gucci Ace кетийг өөрийн хүслээр чимэглэх боломжтой боллоо

Gucci Ace кетийг өөрийн хүслээр чимэглэх боломжтой боллоо

Кетэнд зориулсан шинэ аксесуарууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Италийн Gucci брэнд Gucci Ace загвараа шинэчилж, арван төрлийн наалтаар чимэглэгдсэн тусгай хувилбарууд худалдаанд гаргах гэж байна. Кетнүүд дээрх энэхүү наалтыг салгаж, хооронд нь солих боломжтой тул хэрэглэгчид кетээ өөрийн хүслээр загварчлах боломжтой болж байгаа юм. Наалтан дээр зөгий, шар шувуу, эрвээхий зангилаа болон бусад олон сонирхолтой зүйлс дүрслэгдсэн байх болно.

Шинэ чимэглэлтэй кетууд энэ оны тавдугаар сараас эхлэн Gucci-гийн салбар дэлгүүрүүд болон албан ёсны вебсайт дээр худалдаалагдана.

цааш үзэх