Хайх

Гвинет Пэлтроу хувцасны шугам гаргалаа

Гвинет Пэлтроу хувцасны шугам гаргалаа

goop Label загварын ертөнцөд тавтай морил

Text: Buro.Mongolia


Зураг:

Гвинет Пэлтроугийн хувийн хувцасны шүүгээнээс гарч ирсэн мэт энгийн атлаа чанартай загварууд санал болгох goop Label-тэй танилцана уу

Жүжигчин Гвинет Пэлтроугийн амьдралын хэв маяг сэдвээр мэдээлэл хүргэдэг goop.com вебсайт анх 2008 онд нээлтээ хийж байсан юм. Аялал, хоол хүнс, эрүүл мэнд, гоо сайхан гэх зэрэг төрөл бүрийн чиглэлээр хэрэгтэй зөвлөгөө өгч, шинэ мэдээ дуулгадаг уг вебсайт нь мөн загварын ертөнцөд онцгой анхаарал хандуулдаг. Тэд алдартай дизайнерууд болон масс брэндийн хувцаснууд борлуулдаг байсан бол одооноос эхлэн өөрийн гэсэн "goop Label" гэх хувцасны шугамтай болж байна. "See now- buy now" системийн дагуу үйл ажиллагаагаа явуулах goop Label сар бүр нэгээс таван төрлийн шинэ загвар худалдаанд гаргаж байхаар болжээ.

Шинэ шугам ерөнхийдөө жүжигчин бүсгүйн хувийн стилийг тусгах бөгөөд хамгийн гол нь үргэлж маш өндөр чанарын, нарийн хийцтэй атлаа боломжийн үнэтэй загварууд хүргэж байх юм. Пэлтроу хувцаснуудын чанарт онцгой анхаарал хандуулж, бүх загваруудыг Италийн нэр хүндтэй үйлдвэрт хийлгүүлж байгаа гэнэ. Түүний хамтардаг үйлдвэр Vetements ба Dries van Noten гэх дэлхийн хэмжээний брэндүүдтэй гэрээтэй ажилладаг аж.

Гвинет Пэлтроу хувцасны шугам гаргалаа (фото 1)

Сарын өмнө Пэлтроу хамгийн анхны загварууд болох саарал өнгийн бүстэй хүрэм ба хосолсон кюлот өмд, жийнсэн цамц болон цагаан шоппер цүнх гаргасан байгаа. Харин энэ сард тэрбээр сонгодог загварын хар даашинз ба хөх пальто танилцуулжээ. Хэрэв та сар бүр худалдаанд гарах шинэ загваруудаас хоцрохгүй байхыг хүсвэл вебсайтын хүлээлгийн жагсаалтад бүртгүүлээрэй.

Гвинет Пэлтроу хувцасны шугам гаргалаа (фото 2)

цааш үзэх