Хайх

H&M ээлжит загварын ордонтой хамтран шуугиан тарьсан цуглуулга гаргах гэж байна

Erdem x H&M

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Масс зах зээлийн H&M брэнд ээлжит хамтын ажиллагаандаа зориулан Их Британийн Erdem загварын ордонтой хүчээ нэгтгэх болсон тухайгаа мэдэгдлээ. Загварын ордны бүтээлч захирал Эрдем Моралиоглу шинэ цуглуулгын эрэгтэй ба эмэгтэй загваруудыг аль хэдийнээ бэлдэж эхэлжээ.

Баз Лурманы найруулсан богино хэмжээний промо бичлэгээс харахад энэ удаагийн хамтарсан цуглуулгад пижам хэв маягийн хослол, үдшийн даашинз болон маш их хэмжээний цэцгэн хээ орох бололтой.

Erdem x H&M цуглуулга арваннэгдүгээр сарын 2-нд худалдаанд гарна.

H&M ээлжит загварын ордонтой хамтран шуугиан тарьсан цуглуулга гаргах гэж байна (фото 1)

цааш үзэх