Хайх

Hermès, хавар-зун 2016 сурталчилгаа

Hermès, хавар-зун 2016 сурталчилгаа

Ид шидтэй бодит байдал

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Hermès брэнд улирал бүр хамгийн шилдэг сурталчилгаа танилцуулдаг. Хамгийн сонирхолтой нь тэд Холливүүдын од, аль эсвэл алдартай топ модель урьж авчирдаггүй. Зурагчин нь хүртэл заавал алдар нэрийн оргилд хүрсэн биш, харин энгийн уран бүтээлч байдаг

Hermès-ийн сурталчилгааг хариуцах бүтээлч захирал, зурагчин бас моделиуд үе үе солигддог ч тэд улирал бүр хамгийн шилдэг зураг авалтыг дэлгэдэг. Үүний хамаг учир нь брэндийн ерөнхий гоо зүйн мэдрэмжид оршиж байгаа бололтой. Тэдний сурталчилгаанд ямар нэгэн алдартан эсвэл топ модель оролцдоггүй. Гэхдээ сурталчилгааны зургуудаас үргэлж бусдаас онцгой, ид шид ялгарч байдаг. Тухайлбал хавар-зун 2016 улирлын сурталчилгааны гол дүрд байгаль байсан бөгөөд моделиуд эргэн тойрныхоо байгалийн гоо үзэсгэлэнг бахдаж байгаа нь гарсан. Тэдгээр зургуудыг харахад сэтгэл тайвширч, хэсэгхэн хугацаанд брэндийн шинэ цуглуулгын хувцаснуудыг анзаарахаа болино. Гэхдээ л бидний ой санамж эрэгтэй загварын, цэнхэр өнгөтэй, гайхалтай сайхан хүзүүний алчуурыг сайн тогтоож авах болно. 

Хавар-зун сурталчилгааны зураг авалтыг Японы зурагчин Йошихико Уеда хариуцаж ажиллажээ. Тэр загварын гэхээсээ илүү, уран сайхны зурагчин юм. Мөн түүний уран бүтээлд байгаль орчин үргэлж маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ.

Hermès, хавар-зун 2016 сурталчилгаа (фото 1)Hermès, хавар-зун 2016 сурталчилгаа (фото 2)Hermès, хавар-зун 2016 сурталчилгаа (фото 3)Hermès, хавар-зун 2016 сурталчилгаа (фото 4)Hermès, хавар-зун 2016 сурталчилгаа (фото 5)Hermès, хавар-зун 2016 сурталчилгаа (фото 6)

цааш үзэх