Хайх

Ирээдүйн нарны шил: Balenciaga брэнд шинэ загварууд танилцууллаа

Ирээдүйн нарны шил: Balenciaga брэнд шинэ загварууд танилцууллаа

Хавар-зун 2019 улиралд ямар чиг хандлага ноёрхож байгааг мөн тэдгээр трендийг хаанаас худалдаж авах хэрэгтэйг онцолж байна

Text: Бюро 24/7


Balenciaga брэнд хавар-зун 2019 улиралд зориулсан футуристик шилний цуглуулга гаргалаа. Энгийн, минимал хийцтэй атлаа олон төрлийн өнгийн линзтэй шинэ загварууд ямар нэгэн хүрээ, чимэглэлгүй тул яг л өнгөт хуванцрын бүхэл хэсэг мэт харагдана. Мөн нарны шил бүрийн гуя хэсэгт брэндийн нэр сийлэгдсэн байгаа нь ерөнхий дизайнтайгаа маш цэмцгэр байдлаар уусжээ.

Цуглуулгад дөрвөлжин хэлбэр бүхий том ба дундаж хэмжээтэй загвар, толин гадаргуутай нарийхан хэлбэрийн загвар гэх нийт гурван төрлийн шил багтсан байгаа. Линзийн хувьд хар, мөнгөлөг, хар-саарал, цэнхэр ба улбар шар гэсэн таван сонголттой гарчээ. Цуглуулгад багтсан загвар бүр 360 ам.доллараар үнэлэгдсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих