Хайх

Ирина Шейк, Жижи Хадид, Сора Чой нарын оролцсон Burberry брэндийн шинэ сурталчилгаа

Ирина Шейк, Жижи Хадид, Сора Чой нарын оролцсон Burberry брэндийн шинэ сурталчилгаа

Намар-өвөл 2019

Text: Buro.Mongolia


Burberry брэндийн бүтээлч захирал Риккардо Тиши намар-өвөл 2019 улиралд зориулсан сурталчилгаагаа цацлаа. Сурталчилгааны гэрэл зургийг Ник Найт ба Данко Стейнер нар дарсан бол загвар өмсөгчдөөр Ирина Шейк, Сора Чой, Жижи Хадид, Фрея Беха Эриксен нар ажиллажээ. "Z" үеийнхнээс эхлээд ахмад настнууд хүртэлх хэн бүхэнд зориулсан цуглуулга урлахыг зорьдог Риккардо Тиши зураг авалтын зохиомждоо ч бас уг санаагаа шингээсэн байлаа.

Данко Стейнерийн хариуцсан сурталчилгааны эхний хэсэгт тайван уур амьсгал давамгайлж ажил хэрэгч монохром төрхүүд голчилсон бол Ник Найтын дарсан залуусын эрч хүчтэй байдлыг илэрхийлэх гэрэл зургуудад street wear, чөлөөт төрхүүдийг харуулжээ. "Миний гол зорилго бол ‘Burberry' гэх амьдралын хэв маяг, өвөрмөц байдлыг бий болгох явдал юм. Энэхүү сурталчилгаагаар дамжуулан соёлын олон төрлүүд хэрхэн хамтдаа оршин тогтнодог болохыг харуулахыг хичээлээ" хэмээн бүтээлч захирал Риккардо Тиши ярьсан юм.

Ирина Шейк, Жижи Хадид, Сора Чой нарын оролцсон Burberry брэндийн шинэ сурталчилгаа (фото 1)

Ирина Шейк, Жижи Хадид, Сора Чой нарын оролцсон Burberry брэндийн шинэ сурталчилгаа (фото 2)

Ирина Шейк, Жижи Хадид, Сора Чой нарын оролцсон Burberry брэндийн шинэ сурталчилгаа (фото 3)

Ирина Шейк, Жижи Хадид, Сора Чой нарын оролцсон Burberry брэндийн шинэ сурталчилгаа (фото 4)

Ирина Шейк, Жижи Хадид, Сора Чой нарын оролцсон Burberry брэндийн шинэ сурталчилгаа (фото 5)

Ирина Шейк, Жижи Хадид, Сора Чой нарын оролцсон Burberry брэндийн шинэ сурталчилгаа (фото 6)

Ирина Шейк, Жижи Хадид, Сора Чой нарын оролцсон Burberry брэндийн шинэ сурталчилгаа (фото 7)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх