Хайх

Канье Уэст The Life of Pablo цомгийн нэрэмжит pop-up дэлгүүр нээнэ

Канье Уэст The Life of Pablo цомгийн нэрэмжит pop-up дэлгүүр нээнэ

Life of Pablo

Text: Buro.Mongolia


Зураг:

The Life of Pablo цомгийн нэрэмжит түр зуурын ажиллагаатай дэлгүүрт Канье Уэстын альбумтай холбоотой олон төрлийн аксесуар болон хувцаснууд худалдаалагдах гэж байна

Канье Уэстын Pop-up дэлгүүрүүд Лондон, Берлин, Амстердам, Сингапур, Сидней, Мельбурн, Кейптаун, Торонто болон АНУ-ын бусад 13 хотуудад нээгдэх гэж байна. Хэрвээ та тэдгээр түр зуурын дэлгүүрүүдээр шагайх төлөвлөгөөтэй байвал асар олон худалдан авагч дунд овсгоотой зан гаргах шаардлагатай байж мэднэ шүү. Учир нь Канье Уэстийн үнэнч фэнүүд одооноос эхлэн шуугиан дэгдээгээд эхэлчихсэн байгаа .

Хэрвээ танд аз таарвал дэлгүүрээс Pablo төслийн жийнсэн хүрэм, хөвөн цамц, футболка болон саравчтай малгайг худалдан авах боломжтой. Одоогоор борлуулагдах барааны жагсаалт болон үнэ тодорхойгүй байгаа ч цуурхлын дагуу бол жийнсэн хүрэм $400 доллар хүрэх аж.

Энэ дашрамд бас нэгэн Канье Уэсттай холбоотой мэдээ дуулгахад Yeezy маркийн Season 4 цуглуулга есдүгээр сарын 7-нд Нью-Йоркийн загварын долоо хоног дээр танилцуулах болно.

цааш үзэх