Хайх

Канье Уэстийн анхны үнэт эдлэлийн цуглуулга

Канье Уэстийн анхны үнэт эдлэлийн цуглуулга

Ким аль эртнээс шинэ цуглуулгын загваруудаар гоёж байсныг бид мэдээгүй байж

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Хэдхэн долоо хоногийн өмнө Calabasas цуглуулгаа худалдаанд гаргасан Канье Уэст одоо бас нэгэн шинэ төслийг Yeezy брэндийн хүрээнд танилцуулж байна. Энэ нь үнэт эдлэлийн цуглуулга юм.

Шинэ цуглуулгын гурван хүзүүний зүүлт үнэндээ өнгөрсөн зун олны нүдэнд ил гарсныг бид саяхныг хүртэл мэдээгүй байж. Ким Кардашьяны MTV VMA 2016 шагнал гардуулах ёслол дээр зүүсэн тэдгээр үнэт эдлэл Канье Уэстийн анхны цуглуулгад багтжээ.

Нийт 12 төрлийн хүзүүний зүүлт ба ээмгээс бүрдэх уг цуглуулгыг Канье Нью-Йоркийн Jacob & Co. үнэт эдлэл болон бугуйн цагны брэндтэй хамтран бүтээсэн байна.

Италийн сонгодог урлагаас сэдэвлэсэн романтик хүзүүний зүүлтнүүд дээр 1300 оны Флоренцын алдарт уран баримал, хөрөг зургууд хэвлэгдсэн онцлогтой болжээ. Цуглуулгын хамгийн хямд үнэт эдлэл $1,530 доллар байх бол 18 каратын алтаар хийгдсэн хүзүүний зүүлт хамгийн өндөр буюу $13,000 долларын үнэтэй байна. 

Yeezy-гийн үнэт эдлэл yeezysupply.com вебсайт дээр худалдаалагдаж эхэлжээ.