Хайх

Канье Уэстийн бүтээлч захирал Givenchy-г тэргүүлэх магадлалтай байна

Канье Уэстийн бүтээлч захирал Givenchy-г тэргүүлэх магадлалтай байна

Виржил Абло Рикардо Тишийг орлож магадгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Off-White брэндийн үүсгэн байгуулагч ба Канье Уэстийн бүтээлч захирал Виржил Абло Givenchy ордонтой хэлэлцээр хийж байгаа гэх мэдээлэл саяхан загварын салбарт тархлаа. WWD сэтгүүлийн мэдэгдэж буйгаар Абло өнгөрсөн долоо хоногт албан тушаалаа орхисон Рикардо Тишийг орлох магадлалтай байна.

"Миний карьерын үндсэн чиглэл загварын ертөнцөд цоо шинэ зүйл бүтээж, түүнийгээ хөгжүүлэхэд оршдог. Би тансаг зэрэглэлийн брэндэд хэрхэн шинэ амьдрал бэлэглэж болохыг судалж, туршилт хийх дуртай" хэмээн Виржил ярьжээ.

Одоогийн байдлаар Абло ба загварын ордны аль нь ч уг цуурхалд хариу мэдэгдэл өгөөгүй байна.

Виржил Абло нь урьд өмнө Рикардо Тишитэй хамтарч Канье Уэст ба Жей Зи нарын "Watch the Throne" цомгийн хавтсыг бүтээж байсан туршлагатай гэнэ.

цааш үзэх