Хайх

Каньетэй цуг яваа харагдсан энэхүү загварлаг орос бүсгүй хэн бэ?

Каньетэй цуг яваа харагдсан энэхүү загварлаг орос бүсгүй хэн бэ?

Та Лотта Волковагийн талаар дуулсан уу?

Text: Buro.Mongolia


Хоёрдугаар сарын сүүлээр Канье Уэстийн хамтаар папарацци зурагчдын дуранд өртсөн цагаан блонд үстэй загварлаг бүсгүйг та таних уу? Эрээн тирког бор богино юбкатай хослуулан тод шар өнгийн хоолойтой цамцан дээгүүр ногоон хүрэм давхарлаж, нарийн хүрээтэй цагаан нарны шилтэйгээ өнгө дагуу хуучинсаг стильтэй гар цүнх болон "халтар болсон" кет загварчлан өмссөн түүнийг Лотта Волкова хэмээн нэрлэдэг юм. Лотта бол саяхан загварын салбарт өөрчлөлт оруулан шуугиан дэгдээсэн алдарт Vetements, Balenciaga брэндүүдийн стилист бөгөөд дизайнер Демна Гвасалиягийн урлагийн тэнгэр, бүтээлч санааны эх үүсвэр, цуглуулга бүтэх үйл явцад чухал үүр гүйцэтгэдэг тайзны арын уран бүтээлч юм. Лотта Оросын загварын ертөнцийг тодорхойлж буй цөөн cool залуусын нэг бөгөөд өөрийн "үзэмжгүй" стилиэрээ дэлхийд танигдаад амжсан.

Каньетэй цуг яваа харагдсан энэхүү загварлаг орос бүсгүй хэн бэ? (фото 1)

Лотта Волкова Лондонгийн Central Saint Martins сургуулийг хувцас загвар зохион бүтээгчээр төгсөн нэрийн Lotta Skeletrix брэндийг үүсгэн байгуулж байсан туршлагатай. Өөрийн брэндийнхээ хүрээнд тэрээр багагүй амжилтад хүрсэн бөгөөд загваруудаа Dover Street Market дэлгүүрт борлуулж, дизайнер Рей Кавакубогийн дуртай брэндүүдийн нэгээр нэрлэгдэж байсан. Хэдий тийм болов ч Лотта стайлингийн ертөнц рүү шилжихээр шийдэж, Vetements брэндийг анх үүсгэн байгуулагдахаас нь эхлээд одоог хүртэл өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулан явж байгаа юм. Тодруулбал тэрээр Демна гавасалияд дизайны зөвлөгөө өгөн, брэндийн стилист ба загвар өмсөгчөөр давхар ажилладаг. Харин Лоттагийн хувийн стилийг тодорхойлбол бага зэрэг зөвлөлтийн үеийн ретро аястай, эршүүд атлаа эмэгтэйлэг хосолсон шийдэлтэй мөн модерн нарийн мэдрэмжтэй гэж хэлж болно. Гэхдээ энэ бүгдийг тэрээр ямар нэгэн хичээл зүтгэл гаргалгүйгээр нэг төрхөд бүрдүүлж чаддаг нь түүний хамгийн том авьяас юм.

Харин Канье Уэстийн хувьд Лотта Волковатай ямар ажлаар уулзсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд магадгүй загварлаг уран бүтээлчид хамтарсан төсөл төлөвлөж байж болох юм.

Каньетэй цуг яваа харагдсан энэхүү загварлаг орос бүсгүй хэн бэ? (фото 2)

Каньетэй цуг яваа харагдсан энэхүү загварлаг орос бүсгүй хэн бэ? (фото 3)

Каньетэй цуг яваа харагдсан энэхүү загварлаг орос бүсгүй хэн бэ? (фото 4)

Каньетэй цуг яваа харагдсан энэхүү загварлаг орос бүсгүй хэн бэ? (фото 5)

Каньетэй цуг яваа харагдсан энэхүү загварлаг орос бүсгүй хэн бэ? (фото 6)

Каньетэй цуг яваа харагдсан энэхүү загварлаг орос бүсгүй хэн бэ? (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх