Хайх

Кардашьяны гэр бүл стилист Моника Роузын үйлчилгээг авахаа больжээ

Кардашьяны гэр бүл стилист Моника Роузын үйлчилгээг авахаа больжээ

Кендалл Женнер аль хэдийнээ шинэ стилист олжээ

Text: Ө.Тодгэрэл


Өнгөрсөн онд бид та бүхэнд Кардашьян болон Хадидын гэр бүлийн стилийг хариуцдаг Моника Роуз гэх стилистийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байсан. Лос-Анжелес хотод суурьшин ажилладаг энэхүү стилист нь Кендалл ба Кайли Женнер, Жижи ба Белла Хадид, Ким, Клое ба Кортни Кардашьян, Крисси Тейген, Шанель Иман зэрэг орчин цагийн "It girls"-ийг хувцасладаг юм. Чокер зүүлт, slip даашинз, газар хүрсэн урттай торгон хүрэм болон бусад олон трендийг массад түгээж өгсөн Моника Роуз Кардашьян гэр бүлийн гишүүн бүрийг загварын шүтээн болгож чадсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр анх 2007 онд Кимтэй хамтран ажиллаж эхэлснээс хойш саяхныг хүртэл нийт арван жилийн хугацаанд алдарт гэр бүлийн хувцаслалтыг хариуцаж ирсэн юм.

Кардашьяны гэр бүл стилист Моника Роузын үйлчилгээг авахаа больжээ (фото 1)

Харамсалтай нь энэхүү удаан хугацааны харилцаа саяхан өндөрлөсөн байна. New York Magazine сэтгүүлийн мэдэгдэж буйгаар Кардашьян эгч дүүс өөр стилисттэй ажиллахыг хүсчээ. Түүнчлэн гэр бүлийн гишүүд бүгд тавдугаар сарын нэгний байдлаар Моника Роузыг Instagram хуудаснаа дагахаа больсон байна.

W Magazine сэтгүүлийн мэдээлснээр Кендалл Женнер Бейонсегийн хувийн стилист Марни Сенофонтег ажилд авсан гэнэ. Харин бусад эгч дүүс одоогийн байдлаар шинэ стилистийнхээ нэрийг зарлаагүй байна.

Кардашьяны гэр бүл стилист Моника Роузын үйлчилгээг авахаа больжээ (фото 2)

цааш үзэх