Хайх

Карл Лагерфельд зочид буудлын сүлжээтэй болно

Карл Лагерфельд зочид буудлын сүлжээтэй болно

Дийлдэшгүй Лагерфельд

Text: Buro.Mongolia


Зураг:

Karl Lagerfeld Hotels & Resorts брэнд нэрээр зочид буудлууд, амралтын газрууд ба хаалттай шөнийн цэнгээний газрууд нээгдэнэ

Дизайнер Brandmark Collective BV компанитай урт хугацааны гэрээ байгуулж, өөрийн нэрэмжит сүлжээ зочид буудал хөгжүүлэхээр тохироод байна. Карл Лагерфельдын нэрийн зочид буудал, ресторан ба хаалттай шөнийн цэнгээний газрууд нь дэлхийн томоохон хотуудад байрших бөгөөд дизайнер өөрөө бүх барилгуудын дизайныг хариуцаж, орон зайн концепцийг нь гаргах гэнэ. Karl Lagerfeld Group BV компанийн гүйцэтгэх захирал Пьер Паоло Ригигийн хэлж буйгаар дизайнер саяхан Макаод нэгэн зочид буудлын дизайны төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ туршлага нь түүнд өөрийн гэсэн зочид буудлын сүлжээ нээх урам өгсөн аж. Карл Дагерфельд 2017 онд нээлтээ хийх гэж буй тэрхүү Макао дахь зочид буудлын хэв маягийг бүхэлд нь тодорхойлж, бүх дизайныг өөрөө бие даан гаргасан юм. Тиймээс тодорхой туршлага хуримтлуулж чадсан Karl Lagerfeld брэндийн хамт олон энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

Яг одоогийн байдлаар Karl Lagerfeld Hotels & Resorts брэнд ирээдүйн төслийнхөө чиглэлийг гаргаж байгаа бөгөөд сүлжээ зочид буудал хэзээ нээлтээ хийх нь хараахан тодорхойгүй байна.

цааш үзэх