Хайх

Карл Лагерфельдын бие хамгаалагч дизайнерын брэндийн нүүр царайгаар тодорлоо

Карл Лагерфельдын бие хамгаалагч дизайнерын брэндийн нүүр царайгаар тодорлоо

Себастьян Жондо ба Карл Лагерфельд нар 20 жил хамт ажилласан билээ

Text: Бюро 24/7


Зураг:

20 гаруй жилийн турш Карл Лагефельдын бие хамгаалагч болон хувийн туслахаар ажилласан Себастьян Жондо дизайнерын нэрийн Karl Lagerfeld брэндийн хавар-зун 2020 цуглуулгын нүүр царайгаар тодорчээ. Тэрээр мөн шинэ цуглуулгыг зургадугаар сарын 13-нд эрэгтэй загварын Pitti Uomo үзэсгэлэн дээр танилцуулах гэнэ.

Цуглуулга Себастьяны өдөр тутмын стилиэс санаа авсан бөгөөд юүдэнтэй цамц ба шоорт гэх спорт хувцаснууд, мөн хантааз ба пиджакын хослол, савхин эдлэл зэрэг сонгодог загваруудаас бүрдэх юм.

"Себастьян Карлын стилийг маш сайн ойлгодог төдийгүй гайхалтайгаар мэдэрч чаддаг. Тэр бол брэндийн төгс нүүр царай юм" хэмээн Karl Lagerfeld брэндийн гүйцэтгэх захирал Пьер Паоло Риги хэлжээ.

Себастьян өмнө нь Лагерфельдтэй хамтран капсул цуглуулга гаргаж байсан ба Fendi, Karl Lagerfeld брэндүүдийн сурталчилгаанд оролцож байсан туршлагатай. Шинэ цуглуулга есдүгээр сард худалдаанд гарах төлөвтэй байна.

Карл Лагерфельдын бие хамгаалагч дизайнерын брэндийн нүүр царайгаар тодорлоо (фото 1)

Карл Лагерфельдын бие хамгаалагч дизайнерын брэндийн нүүр царайгаар тодорлоо (фото 2)

Карл Лагерфельдын бие хамгаалагч дизайнерын брэндийн нүүр царайгаар тодорлоо (фото 3)

Карл Лагерфельдын бие хамгаалагч дизайнерын брэндийн нүүр царайгаар тодорлоо (фото 4)

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх