Хайх

Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Урьдынхаасаа хэд дахин илүү болжээ!

Text: Ө.Тодгэрэл


Хэрвээ та Кендалл Женнерийн стилийг биширдэг, түүний хувцаслалтаас санаа авах дуртай, эсвэл зүгээр л Instagram сүлжээгээр дамжуулан өмссөн зүйлийг нь ажигладаг бол тэрээр сүүлийн үед өөрийн стильдээ томоохон өөрчлөлтүүд оруулж буйг гарцаагүй анзаарсан байх учиртай. Саяхныг хүртэл загвар өмсөгч бүсгүйн шүүгээнд oversize хувцаснууд, тод өнгийн аксесуарууд, задлан сүйтгэсэн жийнсэн өмд болон маш их хэмжээний савхин материалтай загварууд давамгайлдаг байсан. Тэрээр ихэвчлэн нэг бол эршүүд, спорт уур амьсгалтай аль эсвэл хэт тачаангуй хэв маягаар хувцасладаг байлаа. Мэдээж хэрэг Кендаллын өмнөх стилийг зоригтой, өвөрмөц, дахин давтагдашгүй гэх үгсээр тодорхойлж болно. Үүнтэй хэн ч маргахгүй юм. Гэхдээ түүний сүүлийн жилүүдэд бүрдүүлсэн төрхүүдийг ерөнхийд нь хараад үзвэл бүгд хоорондоо нэлээд төстэй уур амьсгал агуулдаг байсан нь илт харагддаг билээ.

Тэгвэл Кендаллын хувцаслалтын энэ эрин үе аль хэдийнээ ард хоцорчээ. Алдарт модель сүүлийн хоёр сарын хугацаанд өөрийн хувцасны шүүгээг орвонгоор нь эргүүлж чадлаа. Стилист Моника Роузтай хагацаж, Бейонсегийн хувийн стилистээр ажиллаж байсан Марни Сенофонтетэй гэрээ байгуулсан тэрээр одоо шинэ стилийн ачаар өөрийн шинэ талыг олон нийтэд харуулж байна. Түүний одооны стилийг ямар нэгэн тодорхой үгээр илэрхийлэх боломжгүй. Кендаллын дүр төрхөөс та одоо өмнө нь тун ховор үзэгдэж байсан эмэгтэйлэг, зугаатай, хөнгөн, зоригтой, гэнэтийн гэх хэв маягуудыг нэгэн зэрэг олж харна. Загвар өмсөгчийн сүүлд өмссөн мөр ил гаргасан цэцгэн хээтэй богино даашинз, бэлхүүс тодотгосон жийнсэн даашинз мөн хуниастай цагаан даашинз зэрэг нь тачаангуй гэхээсээ илүү маш эмэгтэйлэг бөгөөд 1960-аад оны өөдрөг аяс мэдрүүлж, түүнийг илүү уян зөөлөн харагдуулна. Мөн түүний Нью-Йоркийн гудамжаар алхахдаа сонгосон босоо судалтай улаан хослол ба "паска" цүнх нь бага зэрэг эртний cool уур амьсгал бий болгож, бүсгүй бүрд зоригтой хувцаслах урам зориг өгөх шиг санагдана.

Кендалл Женнерийн шинэ стилийг Рианна ба Соланж Ноулз нарын хувцаслалттай адилтгаж болно. Өөрөөр хэлбэл эдгээр гайхалтай бүсгүйчүүд маргааш ямар дүр төрх сонгохыг хэн ч таашгүй. Тэд үргэлж бидэнд гэнэтийн бэлэг барин зоригтой хувцаслахыг уриалсаар байх болно.

Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 1)

Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 2)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 3)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 4)

Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 5)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 6)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 7)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 8)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 9)

Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 10)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 11)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 12)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 13)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 14)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 15)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 16)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 17)Кендалл Женнерийн хувцаслалт шинэ стилистийн ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ? (фото 18)

цааш үзэх