Хайх

Кендрик Ламар «бүдэрч болохгүй шүү» гэх бичигтэй пүүз гаргалаа

Кендрик Ламар «бүдэрч болохгүй шүү» гэх бичигтэй пүүз гаргалаа

Nike брэндтэй хамтарч Cortez загварыг шинэчилжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Рэпер Кендрик Ламарын Twitter хуудаст Nike брэндтэй хамтран бүтээсэн шинэ пүүзний анхны зураг нийтлэгдлээ.

Ламар Cortez загварын шинэ хувилбарыг бүтээсэн бөгөөд энэхүү дизайндаа улаан өнгийн илгэн материалыг цагаан арьсан оруулгатай хослуулж, хар үдээс ба «Don't Trip» буюу «Бүдэрч болохгүй шүү» гэх босоо бичгээр чимжээ. Ламар мөн пүүзний баруун хэсэгт "damn" эсвэл "үхвэл таарна" хэмээн орчуулагдаж болох хятад үгсийг байршуулсан харагдана. Twitter-д нийтэлсэн энэхүү зургийн доор Кендрик Ламар шинэ загварыг «Cortez Kenny» хэмээн нэрлэснээ дурдсан байлаа.

Cortez Kenny загвар хэзээ худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна. Мөн дашрамд дурдахад Кендрик Ламар 2018 оны нэгдүгээр сард зохиогдох "Грэмми" шагнал гардуулах наадмын долоон номинацид нэр дэвшсэн байгаа.

цааш үзэх