Хайх

Mongolia

Хаврын үзэсгэлэнт цэцэгс: 5-р сард Mango брэндээс худалдаж авах даашинз ба юбканууд

Шинэ загварууд иржээ

Text: Бюро 24/7


Нар өндөрт мандаж, эргэн тойрон ногоорч, цэцэгс дэлгэрч байгаа энэ үед бид өөрсдийгөө хамгийн эмэгтэйлгээр мэдэрч өөрийн эрхгүй намирсан даашинз, тод өнгийн юбка, цэцэгсийн хээтэй топ зэрэг хөнгөн, романтик хувцаснуудад татагдаж байна. Үүнтэй холбогдуулан цаг үеийг үргэлж төгс мэдэрч хэрэглэгчдэд хэрэгцээтэй байгаа загваруудыг тэр даруйд нь хүргэдэг Mango брэнд саяхан тавдугаар сарын шинэ загваруудаа танилцуулжээ.

"Баялаг өнгөнүүдийн ачаар илүү өөртөө итгэлтэй мэдэрнэ"

Газар дундын тэнгисийн намуухан давлагааг ширтэн сууж буй мэт байгальтай уусахын зэрэгцээ урлагийн мөн чанарыг мэдрэх тэрхүү амгалан, гэгээлэг уур амьсгалыг Mango шинэ загварууддаа шингээсэн байна. Тод өнгийн сонголтуудтай гоёмсог даашинз ба юбканууд энэ удаагийн цуглуулгын гол дүр болсон нь яахын аргагүй эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн тодрох цаг ирснийг илтгэх гэлтэй. Энэ онд дизайнерууд өвдөг давсан урттай, даруухан атлаа цаана л нэг сэтгэл булаах өвөрмөц детальтай, дэгжин даашинзуудыг онцолж байгаа бөгөөд хэтэрхий тачаангуй, хуурамч харагдах бус эсрэгээрээ байгальтайгаа ууссан хичээл зүтгэл гаргаагүй төрхийг уриалж байгаа юм. Mango-гийн цуглуулгад пастель ягаанаас эхлээд нил ягаан хүртэлх ягаан өнгийн бүхий л туяанууд, тод шар ба улбар шар, мөн газрын ногоон ба тэнгэрийн цэнхэр гээд хамгийн баялаг өнгөнүүдтэй, галбирын дагуу сул намирсан, хөдөлгөөн хориогүй олон загварлаг даашинзууд багтжээ. Юбканы хувьд ч мөн өвдөг давсан сул эсгүүр ноёрхож байгааг та энэ удаагийн шинэ загваруудаас харах болно.

"Хувцсаар дамжуулан урлагийн ертөнцтэй нэгдэнэ"

Өнгө ба эсгүүрээс гадна энэ удаад өөр нэгэн деталь анхаарал татаж байгаа нь урлагийн бүтээл мэт гоёмсог хээнүүд юм. Яг л зураачийн зотон дээрх шинэхэн будагнуудтай абстракт зураг мэт даашинз, юбка нь өөр нэмэлт чимэглэлийн шаардлагагүйгээр бүсгүйчүүдийг дахин давтагдашгүй харагдуулна. Ийм төрлийн загвар өмссөн үед туфли ба гар цүнх болон бусад аксесуараа минимал байлгаж, байгалийн гоо үзэсгэлэнгээ гайхуулахад л хангалттай. 

Даашинз ба юбканаас гадна тавдугаар сард Mango брэндээс ямар ч үед өмсөж болох комбинзонуудыг өргөн сонголттойгоор, мөн хамгийн сүүлийн үеийн тренд дагасан гутал ба гар цүнхийг олох боломжтой. 1990-ээд оныг санагдуулам нарийхан оосортой дундаж өсгийтэй сандаал, уламжлалт бус өвөрмөц хэлбэртэй гар цүнхнүүд олон хувилбараар байгаа тул моданаас хоцрох дургүй бүсгүйчүүд хэрэгцээтэй бүхнээ эндээс олох биз ээ. Ингээд бид энэ сард таны шоппинг жагсаалтад орох онцлох загваруудыг түүвэрлэн хүргэж байна.

MANGO Mongolia

Хаяг:

Улсын Их дэлгүүр 2-р давхар,
Зайсан Стар молл 1-р давхар
Утас: +976 94066160

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх