Хайх

“Хайрын Хурим” салон 2017 оны наадмын цуглуулгаа худалдаанд гаргалаа

“Хайрын Хурим” салон 2017 оны наадмын цуглуулгаа худалдаанд гаргалаа

Орчин үеийн монгол бүсгүйн наадмын гоёл

Text: Ө.Тодгэрэл


Хайрын хурим салон Улсын Их Баяр Наадамд зориулсан үндэсний дээлний цуглуулгаа танилцуулж байна

"Хайрын Хурим" салоны наадмын шинэ цуглуулгаас бид юуны түрүүнд тод өнгө ба өд, цацаг гэх энэ зуны үндсэн хоёр чиг хандлагыг олж харлаа. Хамгийн гол нь энэхүү хоёр орчин үеийн тренд нь Монгол үндэсний уламжлалт хээ, эсгүүртэй сайхан зохицон уусжээ. Хуучин, шинэ гэх хоёр талт байдлын алтан дунджийг олсон дизайнер Э.Туул ба Б.Ууганцэцэг нар уг цуглуулгаараа дамжуулан бүсгүй бүрд үндэсний өв, соёлоо хүндэтгэхийн хажуугаар хамгийн сүүлийн үеийн тренд бүхий хувцаслах боломжийг олгож байна.

Эртний монгол хатдын эхнэр мөрийг орчин үеийн загвар ба материалд шингээн уусгаж, өд мэт сүрлэг эмжээр, тэсрэлт үүсгэх тод өнгөөр шийдэж өгсөн энэ удаагийн загварууд орчин үеийн эмэгтэйн бүхий л сонирхлыг харгалзан үзжээ. Намирсан нимгэн торгон материал халуун өдрүүдэд тохиромжтой байж, харин тод өнгийн сонголтууд анхаарал татам төрх бий болгоно. Энгийн эсгүүртэй атлаа нарийн чимэглэл ба тансаг материалаар онцгойрох "Хайрын Хурим" салоны наадмын загваруудыг илүү өвөрмөц хэв маягаар загварчлахыг хүсвэл нэгэн жигд өнгийн total look бүрдүүлж, эсвэл жийнсэн өмдтэй давхарлан өмсөж болох юм.

Улсын Их Баяр Наадамд зориулагдсан үндэсний дээлний цуглуулга өнөөдрөөс эхлэн худалдаалагдаж байна.

цааш үзэх