Хайх

Ким Кардашьян нарны шилний цуглуулга гаргана

Ким Кардашьян нарны шилний цуглуулга гаргана

Carolina Lemke брэндтэй хамтран

Text: Бюро 24/7


Ким Кардашьян Carolina Lemke брэндтэй хамтран нарны шилний цуглуулга гаргахаар боллоо. 1990-ээд оныг санагдуулам загвартай, ретро-футурист хэв маяг бүхий энэхүү цуглуулгад зургаан төрлийн загвар багтсан ба тус бүрдээ 100 ам.доллар хүртэлх үнээр худалдаалагдах ажээ. "Дизайнер Каролина Лемке надад өөрийгөө илэрхийлэх боломжийг олгосонд таатай байна. Миний хувьд энгийнээс илүү өргөн загварын нарны шилийг таашаадаг учир тэрхүү хэв маягаа уг цуглуулгад шингээлээ" хэмээн цуглуулгын талаар дурдсан юм. Ким Кардашьян болон Carolina Lemke брэндийн хамтарсан нарны шилний цуглуулга дөрөвдүгээр сарын 3-нд худалдаанд гарахаар болжээ.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх