Хайх

Ким Кардашьян Yeezy маркийн шинэ цуглуулгын анхны загваруудыг харууллаа

Ким Кардашьян Yeezy маркийн шинэ цуглуулгын анхны загваруудыг харууллаа

Snapchat хуудсаараа дамжуулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Ким Кардашьян албан ёсны Snapchat хуудсаараа дамжуулан өөрийн шүтэн бишрэгчиддээ Канье Уэстийн Yeezy маркийн шинэ цуглуулгын анхны загваруудыг харууллаа. Ким "Calabasas" гэх бичигтэй спорт өмд ба хул өнгийн богино түрийтэй гутал өмссөн зургаа нийтэлснээр хэвлэл мэдээллээр шуугиан дэгдээсэн юм. Scoopla сонин болон олон мянган загвар сонирхогчид Кимийн өмссөн хувцаснуудыг Yeezy Season 5 цуглуулгад багтсан загварууд хэмээн таамаглаж байна. Шинэ цуглуулга Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд дэлгэгдэх бөгөөд одоогийн байдлаар Ким Кардашьян болон брэндийн төлөөлөгчид ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Ким Кардашьян Yeezy маркийн шинэ цуглуулгын анхны загваруудыг харууллаа (фото 1)

цааш үзэх