Хайх

Кьяра Ферраньи баримтат киногоо гаргана

Кьяра Ферраньи баримтат киногоо гаргана

The Blonde Salad-ийн арван жилийн ойд зориулан

Text: Buro.Mongolia


The Blonde Salad блогийн үүсгэн байгуулагч, загварын салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Кьяра Ферраньи өөрийн амьдрал, карьерын тухай өгүүлэх баримтат киногоо тун удахгүй гаргах гэж байна. The Blonde Salad дижитал тавцангийн арван жилийн ойд зориулан бүтээж буй энэхүү кинондоо Кьяра амжилтад хүрэхийн тулд ямар арга барилаар ажилласан, хэрхэн алдартай загварын "influencer" болсон тухайгаа өгүүлэх ажээ.

Италийн кино найруулагч Элиза Аморусогийн найруулж буй уг баримтат кинонд Кьяра Ферраньигийн олон нийтэд цацагдаж байгаагүй дүрс бичлэгүүд багтсан бөгөөд Донателла Версаче, Жереми Скотт, Мария Грация Кьюри зэрэг алдарт дизайнерууд оролцох юм. Дашрамд дурдахад Кьяра Ферраньи өнгөрөгч есдүгээр сард Италийн рэппер Федерико Лючиятай хуримаа хийсэн билээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх