Хайх

Леандра Медин өөрийн өвөрмөц стилийг тодорхойлох төгс нэршлийг олжээ

Леандра Медин өөрийн өвөрмөц стилийг тодорхойлох төгс нэршлийг олжээ

Хоолны жишээн дээр тайлбарласан байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Man Repeller блогын үүсгэн байгуулагч Леандра Медин өөрийн өвөрмөц стилийг тодорхойлох нэршлийг удаан хугацаанд хайсны эцэст олжээ. Тэрээр хувцаслалтынхаа хэв маягийг "буфет хувцаслалт" (buffet dressing) гэж нэрлэсэн байна.

"Би өөрийнхөө стилийг оновчтойгоор тодорхойлох гэж их удаан бодсон. Энэ олон жилүүдэд би хүмүүст ‘хувцаслалтаа ямар нэгэн үгээр тодорхойлох гэхээр энэ нь хязгаарлалт үүсгэчих мэт санагдаж байна. Харин миний хувьд ямар нэгэн хязгаар гэж байхгүй‘ хэмээн урт тайлбар өгдөг байсан. Мөн заримдаа тайлбар хийхээс залхан ердөө ‘өвөрмөц' л гэж хариулдаг байлаа. Харин одоо би төгс нэршил олж чадсан шүү" хэмээн Леандра блогдоо бичжээ.

Түүний хэлж буйгаар "буфет хувцаслалт" гэдэг нэршлийн гол зарчим бие бол тавга, харин хувцас бол хоол гэдэгт оршиж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл тэрээр хувцасны шүүгээнийхээ дэргэд очин таалагдсан бүхнээ сонгож, тэр дундаа аль болох олон сонирхолтой зүйлс "тавган" дээрээ тавих дуртай аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх