Хайх

Леди Гагагийн стилист Холливүүдийн шилдэг стилистээр нэрлэгдлээ

Леди Гагагийн стилист Холливүүдийн шилдэг стилистээр нэрлэгдлээ

Холливүүдийн шилдэг стилистүүд тодорлоо

Text: Buro.Mongolia


Hollywood Reporter сэтгүүл Холливүүд дахь 2019 оны хамгийн шилдэг стилистүүдийг нэрлэлээ. Уг жагсаалтын нэгдүгээрт Леди Гагагийн стилистээр ажилладаг Сандра Амадор болон Том Иребут нар бичигдэж, Холливүүдийн хамгийн шилдэг, нөлөө бүхий стилистүүдээр тодорлоо.

Леди Гагагийн дүр тɵрхийг 10 орчим жилийн хугацаанд хариуцан ажиллаж буй Сандра Амадор, Том Иребут нар Леди Гагагийн стилийг бүрдүүлэхдээ түүний нэрийн хуудас болсон этгээд хэв маягийг хадгалахын сацуу хуучин цагийн Холливүүдээс бүтээлч санаа авдаг болохоо онцолсон юм. Тухайлбал саяхан болж ɵнгɵрсɵн Оскарын шагнал гардуулах ёслолд Леди Гага домогт жүжигчин Одри Хепбернийг санагдуулам дүр төрх бүрдүүлсэн байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Түүнчлэн шилдэг стилистүүд 2019 оны Met Gala үдэшлэгийг тэсэн ядан хүлээж буйгаа Hollywood Reporter сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Учир нь дуучин Леди Гага 2019 оны Met Gala наадмын хөтлөгчөөр сонгогдсон билээ.

Харин жагсаалтын хоёрдугаарт "Bohemian Rhapsody" киноны гол дүр Рами Малек, "Star Is Born" киноны гол дүр Брэдли Купер болон Крис Эванс, Дональд Гловер зэрэг алдартнуудын стилистээр ажилладаг Илария Урбинати орсон бол Жемма Чан, Лили Жеймс нарын стилийг хариуцдаг Ребекка Корбин-Мюррей гуравдугаарт бичигджээ.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх