Хайх

Phillip Lim-ийн сурталчилгаанд Лия Кебеде

Phillip Lim-ийн сурталчилгаанд Лия Кебеде

Гэртээ тавтай морил

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн загварын шоуны үеэр Phillip Lim брэндийн арван жилийн ой тохиосон билээ. Харин тэр баяраа тэмдэглэхээр Азийн орнууд руу гарахаасаа өмнө модель Лия Кебедегийн хамт Этиоп улсад зочлон, сурталчилгааны зургаа авсан байна

Филлип Лим өөрийн брэндийн ойд зориулсан загварын шоугаа "Зогсоод, цэцэгсийг үнэрлэ" гэж нэрлэн, хүмүүсийг илүү амьд байгальд ойр байхыг уриалсан билээ. Тэрээр зураач Майя Линтэй хамтран том, том ширхэгтэй бараг л жинхэнэ юм уу гэмээр хөрсөөр тайзыг бүхэлд нь хучих нь холгүй байсан. Байгаль, ертөнцийн эгэл үзэсгэлэнтэй зүйл рүү тэмүүлсэн санаагаа тэр тийм ч амар орхихгүй бололтой. Түүний сурталчилгаанаас ч мөн энэ санаа тод харагдана.  

Дизайнер Филлип Лим загвар өмсөгч Лия Кебедегийн эх нутаг болох Этиопийн Аддис-Аббебү хот руу аялахдаа зураг авалтаа зурагчин Вивиан Сассенд даатгасан байна. Тэр хоёрын хамтын ажиллагаа энэ жил гурав дах жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Мөн сурталчилгааны зураг авалтад Лия Кебедегийн гэр бүл болон нутгийн оршин суугчид оролцсон нь халуун дотно уур амьсгалыг бүрдүүлжээ.

Phillip Lim-ийн сурталчилгаанд Лия Кебеде (фото 1)Phillip Lim-ийн сурталчилгаанд Лия Кебеде (фото 2)

цааш үзэх