Хайх

Louis Vuitton x Printemps их дэлгүүрийн тусгай төсөл

Louis Vuitton x Printemps их дэлгүүрийн тусгай төсөл

« LOUIS VUITTON LOVES PRINTEMPS »

Text: Ө.Тодгэрэл


Louis Vuitton загварын ордон Парисын Printemps сүлжээ их дэлгүүртэй хамтарч тусгай төсөл бэлджээ. Тэд брэндийн бүтээлч захирал Николя Гескьерийн тусгайлан бүтээсэн жижиг цуглуулгыг танилцуулахын зэрэгцээ их дэлгүүрийн 11 цонхыг футуристик сэдэвтэй зургуудаар чимэглэнэ

"Louis Vuitton loves Printemps" нэртэй энэхүү төслийн хүрээнд тус загварын ордон тур зуурын /pop-up/ бутик нээж, уг төсөлд зориулж Николя Гескьерийн тусгайлан бүтээсэн "ready-to-wear" цуглуулга болон брэндийн саяхан танилцуулсан шинэ сүрчгийг худалдаалах болно.

Louis Vuitton брэнд мөн Printemps дэлгүүрийн 11 цонхыг футуристик зургаар чимэглэх болно. Зураг ерөнхийдөө эмэгтэй хүний уян зөөлөн чанарыг, оюун санааны аялалтай хамт дүрслэн үзүүлэхийг эрмэлзсэн гэнэ. Харин pop-up бутикт тавигдах цуглуулгад Louis Vuitton брэндийн аяллын сэдэвтэй хуучны шошгуудаар бүрхэгдсэн футболка, хүзүүний алчуур, спорт хэв маягтай сүлжмэл даашинз, тугалын арьсан "City Steamer" мөнгөлөг цүнх, өргөн өсгийтэй мөнгөлөг түрийтэй гутал гэх зэрэг цөөн ширхэгээр үйлдвэрлэгдсэн, ховор загварууд багтжээ.

Төсөл наймдугаар сарын 27-ноос аравдугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.

цааш үзэх