Хайх

Меган Марклын ачаар тренд болоод буй гар цүнхний брэндтэй танилцана уу

11 минутын дотор борлуулагдаж дууссан Strathberry гар цүнх

Меган Марклын ачаар тренд болоод буй гар цүнхний брэндтэй танилцана уу

Меган Маркл хунтайж Харригийн сүйт бүсгүйн дүрээр хоёрхон удаа л олны өмнө албан ёсоор гарсан хэдий ч тэрээр аль хэдийнэ загварын салбарт нөлөөллөө үзүүлж эхэллээ. Түүний ирээдүйн бэр эгч Кейт Миддлтоны өмссөн хувцас бүр хэдхэн цагийн дотор борлуулагдаж дуусдаг "Кейтийн эффект" гэх сонирхолтой үзэгдэл байдгийн адил "Меганы эффект" ч бас загварын салбарт хүчээ авч байна. Үүний хамгийн тод жишээ бол Strathberry брэндийн гар цүнх юм. Энэхүү цүнхийг Меган анхны хааны гэр бүлийн нэрэмжит үйл ажиллагаанд оролцохдоо барьсан бөгөөд хэвлэл мэдээллээр түүний зураг цацагдсан даруйд уг цүнх 11 минутын дотор худалдаалагдаж дууссан байна.

Меган Марклын ачаар тренд болоод буй гар цүнхний брэндтэй танилцана уу (фото 1)

Strathberry бол Шотланд улсаас гаралтай, 2013 онд үүсгэн байгуулагдсан харьцангуй залуу брэнд юм. Геометрийн хэлбэр бүхий цэмцгэр дизайнтай, гар урлалын хийцтэй брэндийн гар цүнхнүүд өөрийн өвөрмөц төмөр хаалтаараа алдаршаад амжсан. Strathberry-гийн гар цүнхээр Тейлор Свифт, Жейми Чанг, Эллен Деженерес, Оливия Калпо гэх зэрэг алдартнууд гоёх дуртай билээ.

 

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх