Хайх

Michael Kors домогт Versace брэндийг $2 тэрбумаар худалдан авахаар хэлэлцэж байна

Michael Kors домогт Versace брэндийг $2 тэрбумаар худалдан авахаар хэлэлцэж байна

Өнгөрсөн жил Jimmy Choo, энэ удаад Versace

Text: Бюро 24/7


Зураг:
Зураг:

Michael Kors брэнд тансаг зэрэглэлийн хувцас, аксесуар үйлдвэрлэгч Versace загварын ордныг 2 тэрбум ам.доллараар худалдан авахаар хэлэлцэж буйг Business of Fashion сэтгүүл мэдээллээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар талууд албан ёсны мэдэгдлийг энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн ба Versace брэндийн бүтээлч захирал Донателла Версаче, гүйцэтгэх захирал Санто Версаче нар албан тушаалаа хадгалж үлдэхээр болжээ. Түүнчлэн Versace брэндийн 20 хувийг эзэмшдэг Blackstone групп уг арилжаанд оролцож байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Лондонд төвтэй Michael Kors өнгөрсөн жилийн долоодугаар сард тансаг зэрэглэлийн гутал, цүнх гаргадаг Jimmy Choo брэндийг 1.35 тэрбум ам.доллараар худалдан авсан бөгөөд мэргэжилтнүүд энэхүү үйлдлийг Kering ба LVMH-ийн хэмжээнд хүрэхүйц загварын групп үүсгэх анхны алхам хэмээн үзсэн юм.

Түүнчлэн Италийн Corriere della Sera сонинд Michael Kors-оос гадна Tiffany & Cо, LVMH, PVH Corp болон Tapestry зэрэг группүүд Versace брэндийг худалдан авахаар сонирхож байсан тухай дурджээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх