Хайх

#MNTM: Ээж, охин хоёрын уулзсан сэтгэл хөдөлгөм мөч

#MNTM: Ээж, охин хоёрын уулзсан сэтгэл хөдөлгөм мөч

Та ч бас ээжийгээ үнсээрэй

Text: Buro.Mongolia


Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн найм дах дугаарын хамгийн том сюрприз бол тэмцээнд оролцогч охидын ээж нар байлаа

Эх хүний сэтгэл гэдэг энэ хорвоогийн хамгийн цаглашгүй хүчийг агуулсан ариун нандин зүйл юм. Тийм ч учраас Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн продюсерууд найм дах дугаарт оролцогч охидын сэтгэлийн галыг асааж, тэдэнд эрч хүч нэмэхээр ээжтэйгээ хамт каталогины зураг авахуулах сорил бэлдсэн байлаа. Энэ үйл явдал Mongolia's Next Top Model нэвтрүүлэгт оролцогч охидод хамгийн том сюрприз болсон гэдэгт итгэлтэй байна.

Г.Ижилцэцэгийн ээж энэхүү сорилд оролцохын тулд Замын-Үүдээс Улаанбаатар хот орох галт тэргэнд яаран сууж ирсэн бол М.Анхбаярын ээж охинтойгоо уулзаагүй удсаны дараа эргэн учирсан мөч тохиосон юм. Хүн бүхний амьдралд санаанд оромгүй түүх, эмзэг хөндүүр сэдэв байдаг. М.Анхбаярын хувьд эмээ, өвөөтэйгээ өсч, ээжээсээ хол өссөн тул энэ сорил илүү хүнд болсон байж мэдэх юм.

Sisley брэндийн сурталчилгааны зураг авалтанд оролцсон загвар өмсөгч охид бүгд ээжтэйгээ гайхалтай адилхан байлаа. Mongolia's Next Top Model тэмцээн эхэлснээс хойш бид бүгдээрээ загвар өмсөгч охидын гоо үзэсгэлэн, өөртөө итгэлтэй байдал, ухаалаг хэрсүү яриа гээд олон сайхан зүйлсийг үзсэн шүү дээ. Харин тэднийг хорвоод төрүүлж, ухааныг нь урлаж өсгөсөн ээж нарыг охидтой нь хамт харах үнэхээр гайхалтай байлаа.    

М.Анхбаяр

#MNTM: Ээж, охин хоёрын уулзсан сэтгэл хөдөлгөм мөч (фото 1)

Ю.Балжидмаа

#MNTM: Ээж, охин хоёрын уулзсан сэтгэл хөдөлгөм мөч (фото 2)

Г.Ижилцэцэг

#MNTM: Ээж, охин хоёрын уулзсан сэтгэл хөдөлгөм мөч (фото 3)

Ш.Мандхай

#MNTM: Ээж, охин хоёрын уулзсан сэтгэл хөдөлгөм мөч (фото 4)

Э.Оюунбилэг

#MNTM: Ээж, охин хоёрын уулзсан сэтгэл хөдөлгөм мөч (фото 5)

Т.Сарангэрэл

#MNTM: Ээж, охин хоёрын уулзсан сэтгэл хөдөлгөм мөч (фото 6)

Б.Цэрэндолгор

#MNTM: Ээж, охин хоёрын уулзсан сэтгэл хөдөлгөм мөч (фото 7)

Б.Бат-Оюун

#MNTM: Ээж, охин хоёрын уулзсан сэтгэл хөдөлгөм мөч (фото 8)

Т.Номин-Эрдэнэ

#MNTM: Ээж, охин хоёрын уулзсан сэтгэл хөдөлгөм мөч (фото 9)

цааш үзэх