Хайх

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Эхний хоёр дугаарт

Text: Ө.Тодгэрэл


Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн үндсэн шүүгчид болох Супер модель Нора Дагва, On'n Off Production -ы Гүйцэтгэх Захирал, Продюсер Т.Нансалмаа, Жужигчин, Топ Модель М.Оргил болон зочин шүүгч юу ѳмссѳнийг хамтдаа харцгаая

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн хоёр дах дугаар дөнгөж сая Боловсрол суваг телевизээр цацагдлаа. Загварын ертөнцтэй салшгүй холбоотой уг нэвтрүүлгийн зөвхөн оролцогчид гэлтгүй мөн шүүгчид дугаар бүрт цоо шинэ, дахин давтагдашгүй дүрд хувирч байгааг та эхний хоёр дугаараас олж харсан байх. Тэдний төрх бүтээлтэд Монголын шилдэг дизайнерууд болон дэлхийн томоохон брэндүүдийн албан ёсны төлөөлөгчид том хувь нэмэр оруулж байгаа юм. Ингээд бид Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид өөрсдийн загварлаг бөгөөд хүчирхэг дүр төрхөө хэрхэн бүтээж байгааг та бүхэнд сонирхуулья. 

Дугаар №1

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 1)

Эхний дугаар буюу нэвтрүүлгийн нээлтийн үйл ажиллагаан дээр шүүгч Т.Нансалмаа Monalun брэндийн үүсгэн байгуулагч дизайнер Б.Номунгэрэлийн өөрт нь зориулж тусгайлан урласан хослолоор гоёсон байлаа. Урд хэсгээрээ богино атлаа хойгуураа газар хүрсэн урттай хар юбка, бөмбөгөр ханцуйтай атлаа догшин хилэнцийн хатгамал, зааны ясан өнгөтэй цамц нь эрс тэрс элементүүдийг өөртөө агуулснаараа маш онцгой харагдсан. Романтик бөгөөд этгээд төрхийг нэгэн зэрэг цогцлоосон энэхүү хослол нь шүүгч Т.Нансалмаад үнэхээр сайхан зохижээ.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 2)

Шүүгч, хөтлөгч Норагийн хувьд мөн адил Monalun брэндийн бүтээсэн неон ягаан өнгийн хослолоор гоёлоо. Минимал эсгүүртэй атлаа гэнэтийн деталиуд оруулж өгсөн юбка ба богино топын хослол нь супермодель бүсгүйн төгс галбирыг гаргахын зэрэгцээ мөн эрч хүчтэй зан чанарыг нь тодотгож байлаа. Нора тод өнгийн хувцаслалтанд илүү акессуар нэмэлгүйгээр зөвхөн Angelina Voloshina маркийн нил ягаан өнгийн өндөр өсгийт өмсөж, цэмцгэр ба тачаангуй төрх бүрдүүлсэн байв.

Дугаар №2

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 3)

Хоёрдугаар буюу дөнгөж сая үзэгчдийн хүртээл болсон шинэ дугаарт модель охид япон уур амьсгалтай зураг авалтад оролцож, Yavuu брэндийн кимоно эсгүүртэй хувцаснуудаар гоёлоо. Үүнтэй холбогдуулан дугаарын зочин шүүгчээр дизайнер Б.Явууцагаан уригдан оролцож, үндсэн шүүгчдийн хамт охидын зураг авалтанд гаргасан чадварыг үнэлэхэд өөрийн бодлыг нэмэрлэсэн юм. Дизайнер бүсгүй өөрийн бүтээсэн модерн ба кимоно хэв маяг хосолсон загвараасаа өмссөн байлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 4)

Эрэлхэг дүр төрхтэй шүүгч М.Оргил Монголд саяхан албан ёсоор нээгдсэн L'Uomo брэндийн залуучуудад зориулсан сонгодог хэв маягийн бараан саарал өнгийн давхар энгэртэй, шовх захтай хослол сонгосон байв. Улаан өнгийн зангиа ба энгэрийн алчуур сонгосон нь түүнийг шийдэмгий харагдуулж байлаа. Pitti Uomo-гийн эрчүүдийг санагдуулам энэхүү хувцаслалт нь үнэхээр загварлаг биш байна гэж үү?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 5)

Шүүгч, хөтлөгч Нора хоёр дах дугаарын япон уур амьсгалыг хүндэтгэх үүднээс мөн адил Yavuu брэндийн мөр ил гарсан нөмрөгтэй топ ба мөнгөлөг өнгийн богино юбка өмсчээ. Тэрээр Angelina Voloshina-гийн төмөрлөг туфли сонгож, хувцаснуудыг хооронд нь төгс уусгасан харагдлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 6)

Шүүгч Т.Нансалмаа энэ удаагийн дугаарт зориулж дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг болох Burberry ордны хавар-зун цуглуулгад багтсан хар-цагаан өнгийн торон даашинз сонгожээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож өгөх энэхүү романтик загвар түүнийг яг л цэцэг шиг, үнэхээр дур булаам харагдуулж байлаа.

цааш үзэх