Хайх

Models.com вебсайт оны шилдэг моделийг нэрлэлээ

Models.com вебсайт оны шилдэг моделийг нэрлэлээ

Загварын салбарын мэргэжилтнүүдийн сонголт

Text: Buro.Mongolia


Моделиудын тухай бүх хэрэгцээтэй мэдээллийг агуулдаг Models.com вебсайт 2018 оны шилдэг моделийг шалгаруулсан байна. Тус вебсайт топ стилистүүд, гэрэл зурагчид, дизайнерууд, редакторууд зэрэг загварын салбарын 250 мэргэжилтний дунд санал асуулга явуулсан бөгөөд үүний үр дүнд оны шилдэг моделиор өдгөө 18 настай Суданы загвар өмсөгч Адут Акеч шалгарчээ. Тэрээр энэхүү нэр хүндтэй шагналд Их Британийн загвар өмсөгч Адвоа Абоатай өрсөлдсөн байна. 

Энэ жил Адут Акеч Saint Laurent, Alexander McQueen, Givenchy, Prada, Tom Ford, Calvin Klein, Burberry, Versace, Bottega Veneta, JW Anderson зэрэг дэлхийн шилдэг загварын орднуудтай хамтран ажилласан байна.

 

 

Харин тус вебсайтын уншигчдын саналаар Жижи Хадид "оны шилдэг модель"-иор шалгарч, Кендалл Женнер "Олон нийтийн сүлжээний од" хэмээх шагналыг хүртжээ.

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх