Хайх

Urban Nomads: Монгол ба гадаад брэндүүдийг хэрхэн хослуулж өмсөх вэ?

Urban Nomads: Монгол ба гадаад брэндүүдийг хэрхэн хослуулж өмсөх вэ?

Дөрөвдүгээр сарын 29-нд street style загварын шоу зохиогдоно

Text: Г.Тэмүүлэн


Монголын загварын ертөнцөд цоо шинэ уур амьсгалтай нэгэн арга хэмжээ зохиогдох гэж байна. Urban Nomads компани ирэх бямба гарагт "Urban Nomads-Street Fashion Runway Party" гэх нэртэй загварын шоу ба үдэшлэг зохион байгуулж, этгээд шийдэлтэй street style дүр төрхүүдийг танилцуулахаар төлөвлөжээ.

Загварын шоуны үеэр SMOK ба Futuristic Type гэх Монголын хамгийн "cool" маркууд өөрсдийн бүтээлээ дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн загваруудтай хослуулж, зоригтой, шинэлэг ба хамгийн гол нь өвөрмөц дүр төрх бүрдүүлэх болно. Сүүлийн үеийн street style чиг хандлагыг харуулсан уг шоуны тайз дээр зөвхөн мэргэжлийн загвар өмсөгчид гэлтгүй, мөн сошиал ертөнцийн олны танил залуус алхах юм.

Түүнчлэн "Urban Nomads-Street Fashion Runway Party" арга хэмжээнд DJ Бодьхүү, Enkoolion, BTR зэрэг уран бүтээлчид электро, funk soul, house урсгалын хөгжим тоглож, үдшийн уур амьсгалыг тодорхойлно.

Ингээд ирэх бямба гарагт буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний 20:00 цагт "One Event Hall" танхимд зохион байгуулагдах загварын шоунд хүрэлцэн ирж, дэлхий даяар тренд болж буй спорт уур амьсгалтай хувцаслалтын санаа авч, өдөр тутамдаа хэрэгжүүлээрэй.

Urban Nomads: Монгол ба гадаад брэндүүдийг хэрхэн хослуулж өмсөх вэ? (фото 1)Urban Nomads: Монгол ба гадаад брэндүүдийг хэрхэн хослуулж өмсөх вэ? (фото 2)Urban Nomads: Монгол ба гадаад брэндүүдийг хэрхэн хослуулж өмсөх вэ? (фото 3)Urban Nomads: Монгол ба гадаад брэндүүдийг хэрхэн хослуулж өмсөх вэ? (фото 4)

цааш үзэх