Хайх

Наадмын гоёл: “Zaisan Square”-ээс сонгож болох загварууд

Наадмын гоёл: “Zaisan Square”-ээс сонгож болох загварууд

Хээнцэр төрх бүрдүүлэхийг хүссэн хэн бүхэнд

Text: Buro.Mongolia


Үндэсний Их Баяр Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд уншигч та бэлтгэл ажлаа эрчимжүүлэн юуны түрүүнд наадмын гоёлоо хайж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголчууд бид жил ирэх тусам дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ үндэснийхээ үнэ цэнэ, түүхийг хадгалан үлдэж, уламжлалт хувцсаа залуу үедээ өргөн дэлгэрүүлж, контемпорари хэв маягтай хослуулдаг болсон нь ихэд бахархам. Орчин үед дээлний загвар төрөл бүрийн материалтай, өнгөлөг хээтэй, өвөрмөц эсгүүртэй гарч байгаа тул зөвхөн дотоодын төдийгүй гадаадын брэндүүдийн аксесуар, гоёл чимэглэлтэй маш гоёмсгоор уусан зохицдог болсон. Ийм ч учраас бид танд энэ жил орчин үеийн хэв маягтай, хээнцэр төрх бүрдүүлэхийг зөвлөж, баярын өдөр хэрэг болох бүхий л тансаг хэрэглээг нэг дор агуулах "Зайсан Скуэр" худалдааны төвийг зорихыг санал болгож байна.

"Зайсан Скуэр"-ээс ямар ч дээлтэй сайхан зохицох Италийн Borsalino брэндийн бүрх малгай, хувцаслалтыг хормын зуур илүү дэгжин харагдуулах L.K.Bennett брэндийн гутал ба гар цүнх, нүдийг тань нарны хорт туяанаас загварлаг байдлаар хамгаалах Gentle Monster нарны шилнүүд, мөн эрчүүдэд "Noyon Luxury" дэлгүүрээс дэлхийн томоохон брэндүүдийн цамц, гутал худалдан авах боломжтой. Харин өдөр тутмын болон гоёлын хувцаслалтын төрхөө Rinascimento, LuxFur, Fashion District брэндүүдээс бүрдүүлээрэй.

Харин эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгон гэрэлтүүлэх үнэт эдлэлийн хувьд энд үндэсний хэв маягийн илэрхийлэл болж, бүсгүйчүүдийг байлдан дагуулаад амжсан BAIGAL брэнд, шүрэн эдлэлээр дагнасан Su Ao, Японы тансаг зэрэглэлийн Princess JP, үнэт эрдэнэсээр баялаг Diamond House ба ManoE мөн илүү орчин үеийн шийдэлтэй Dyrberg/Kern гээд олон шилдэг брэндүүд нэг дор цугларчээ.

"Zaisan Square" худалдаа, үйлчилгээний төв

Утас: 77338939, Хаяг: ХУД, 11-р хороо, Дүнжингарав 14, Зайсан 17023

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх