Хайх

“Нас ахих тусам жүжигчин байхад хэцүү болж байна”. Кристен Стюарт Vanity Fair сэтгүүлд

“Нас ахих тусам жүжигчин байхад хэцүү болж байна”. Кристен Стюарт Vanity Fair сэтгүүлд

Зураг авалт болон ярилцлага

Text: Buro.Mongolia


Энэ онд шинэчлэгдэн гарч байгаа "Charlie's Angels" кинонд тоглосноор анхаарлын төвд өртөөд буй жүжигчин Кристен Стюарт Vanity Fair сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын үндсэн зочноор уригджээ. Түүний зургийг зурагчин Аласдер Маклеллан дарсан бөгөөд зураг авалтад зориулан Кристен Bottega Veneta, Gucci, Chanel ба Saint Laurent брэндүүдийн шинэ загваруудаар гоёсон байлаа. Жүжигчин бүсгүй мөн сэтгүүлд ярилцлага өгсөн бөгөөд ингэхдээ жүжигчний карьер, загварын салбар, хувийн амьдрал зэрэг сэдвүүдээр яриа өрнүүлжээ. Бид түүний ярилцлагын онцлох санаануудыг тоймлон хүргэж байна.

Жүжигчний карьерын тухай

Нас ахих тусам жүжигчин байхад улам хэцүү болж байна. Өөрийнхөө багахан хэсгийг л зориулах боломжтой байхаас илүүтэйгээр тухайн төслийг эхнээс нь дуустал бүхлээр нь хариуцаж ажиллахыг илүүд үздэг болоод байгаа. Дүр бүтээхдээ бүхэлдээ бодлоосоо салж, өөрчлөгдөж чаддаг жүжигчид байдаг. Тэд өөрсдийгөө ч тэр, үзэгчдийг ч тэр дүрдээ бүрэн итгүүлж чаддаг. Харин надад тэгэх нь нас ахих тусам улам л хэцүү болоод байна.

"Twilight" кинонд Белла Своны дүрийг бүтээсэн туршлагынхаа тухайд

Хүмүүс намайг хувь хүн гэдэг талаас харалгүй, мөн жүжигчний ур чадвараар дүгнэлгүй "Өө энэ Twilight-ийн охин байна" гэх хандлагаар хардаг байсан. Уг киноны улмаас би өөрийн мэдэлгүй маш их хэмжээний анхаарлын төвд өртсөн. Энэ нь надад таалагддаггүй байсан тул хүмүүс намайг бүдүүлэг эсвэл хаалттай гэж дүгнэдэг байсан байх. Үнэндээ надад тэрслүү зан чанар байхгүй ээ. Би хүмүүст таалагдахыг л хүсдэг.

Сүнсний тухайд

Би сүнстэй ярьдаг. Ажлын улмаас ямар нэгэн жихүүдэс хүрэм жижиг хотод, хачирхалтай байшинд зураг авалт хийх шаардлагатай болох үед би чангаар "Намайг л битгий оролдоорой. Би ийм зүйлтэй тулгарахыг хүсэхгүй байна" хэмээн хэлдэг. Сүнс гэж яг ямар зүйл байдгийг мэдэх юм алга. Гэхдээ би энергид их мэдрэмтгий. Зөвхөн сүнс гэлтгүй хүмүүсийн энергийг ч маш ихээр мэдэрдэг. Хүмүүс үргэлж л явсан газрынхаа энергийг толботуулж байдаг.

Дизайнер Лагерфельдын тухайд

Тэрээр хүмүүсийн нүдэнд хатуу чанга, ширүүн харагддаг байсан нь үнэхээр гайхалтай. Учир нь тэрээр огтхон ч тийм биш байсан юм. Тэр хэзээ ч дүр эсгэдэггүй байсан. Бүр хэзээ ч шүү. Мөн тэр маш зочломтгой зан чанартай байсан. Лагерфельдэд ямар нэгэн зүйл таалагдсан л бол таалагдсан байдаг. Шалтгаан хэрэггүй, дараа нь эргэж буцах зүйлгүй. Тэрээр үнэхээр хээнцэр золиг байсан. Гэхдээ энэ нь түүний үнэн мөн чанар байсан юм. Тэр хэнтэй ч ярьсан бай үргэлж тухайн хүний сэтгэлд хүрч, догдлуулж чаддаг байсан. Тэр хүнтэй ярихдаа хэзээ ч хайхрамжгүй хандаж байгаагүй. Тэр үргэлж л ярилцаж буй хүнийхээ гараас барьдаг байсан. Лагерфельд бол надад маш их урам зориг өгсөн, намайг тодорхой хэмжээнд өөрчилж чадсан хүн.

“Нас ахих тусам жүжигчин байхад хэцүү болж байна”. Кристен Стюарт Vanity Fair сэтгүүлд (фото 1)

“Нас ахих тусам жүжигчин байхад хэцүү болж байна”. Кристен Стюарт Vanity Fair сэтгүүлд (фото 2)

“Нас ахих тусам жүжигчин байхад хэцүү болж байна”. Кристен Стюарт Vanity Fair сэтгүүлд (фото 3)

“Нас ахих тусам жүжигчин байхад хэцүү болж байна”. Кристен Стюарт Vanity Fair сэтгүүлд (фото 4)

“Нас ахих тусам жүжигчин байхад хэцүү болж байна”. Кристен Стюарт Vanity Fair сэтгүүлд (фото 5)

“Нас ахих тусам жүжигчин байхад хэцүү болж байна”. Кристен Стюарт Vanity Fair сэтгүүлд (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх