Хайх

Фламинго шувуугаар дүүрэн Gucci-гийн шинэ сурталчилгаа

Pre-fall 2016

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Gucci-гийн шинэ сурталчилгаанд Алессандро Микеле хойд хөршийн гурван загвар өмсөгчийг сонгон шалгарууллаа. Полина Оганичева, Лия Павлова ба Ева Минаева нар брэндийн нууцлаг “Онц сурлагатны” дүрд хэрхэн хувирсныг харцгаая

Gucci-гийн pre-fall 2016 улирлын сурталчилгааг Алессандро Микеле найруулж, зурагчин Глен Лачфорд хариуцан ажиллажээ. Дизайнер сурталчилгааны гол дүрд гурван орос бүсгүй ба өөр зургаан модель, мөн бүхэл бүтэн сүрэг фламинго шувуу оролцуулсан байна. Хээтэй хивс, ном, болон ургамлаар дүүрсэн орон зайд зураг авалт хийгджээ. Зарим загвар өмсөгчид бүжиглэж, зарим нь ном уншиж, зарим нь зүгээр л амарч байгаа харагдана.

Pre-fall цуглуулгын гол загваруудаар үсэрхэг угладаг гутал, хатгамалтай үүргэвч, хээ, угалзаар баялаг бомбер хүрэм болон цамцнууд нэрлэгдсэн байна. "Энэхүү үзэсгэлэнтэй атлаа эмх замбараагүй үлгэрийн оронд бүх зүйл их байх тусмаа сайн" хэмээн брэндийн төлөөлөгч шинэ сурталчилгааг тодорхойлжээ.

Gucci-гийн pre-fall цуглуулга тавдугаар сард худалдаанд гарна.

цааш үзэх