Хайх

Ойроос харцгаая: Мария Грация Кьюригийн урласан балетын өмсгөлүүд

Театрын урлаг болоод кутюр загвар нэгдсэн нь

Text: Бюро 24/7


Christian Dior брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри Ромын Дуурийн Театрын тайзнаа тоглогдох "Nuit Blanche" хэмээх жүжигт зориулан балетын өмсгөл урлах болсон тухай бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл "Nuit Blanche" жүжиг гуравдугаар сарын 29-ний өдөр тоглогдож, Мария Грация Кьюригийн урласан загварууд бодитоор дэлгэгдлээ.

Тэрээр гол дүрийн жүжигчид болон туслах дүрүүдэд зориулан тютю хормой болон бариу өмсгөлөөс бүрдэх 16 загварыг бүтээжээ. Эдгээр загваруудаа театрын оёдлын тасаг болон Dior брэндийн кутюр урлантай хамтран бүтээсэн ба загваруудыг бүтээхэд нийт 400 метр тюль материал, 1500 цэцгэн чимэглэлүүд ашигласан байна. Театрын өмсгөл нь өдөр тутмын хувцсыг бодвол илүү нарийн хийц, тооцолол шаарддаг ба бүжигчдийн тусламжтайгаар хөдөлгөөнд үл саад болох загваруудыг бүтээсэн болохоо дизайнер онцолсон юм.

Гоцлол бүжигчин Элеонора Аббагнотад зориулсан сувдан цагаан өнгийн өмсгөл жүжигт онцгой байр суурь эзэлсэн бөгөөд энэхүү загварыг бүтээхдээ Christian Dior брэндийн алдарт "Miss Dior" даашинзаас бүтээлч сэдэл авчээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх