Хайх

Төгс суусан хослол: Rokit Bay Premier Tailor брэндийг сонгожээ

Монголын нөлөө бүхий эрчүүд хэрхэн захиалгын хувцасны салбар луу шилжиж байна вэ

Text: Бюро 24/7


"Made-to-Measure", "Bespoke Tailoring" зэрэг захиалгын хослол урлалын үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлэн зургаан жилийн нүүрийг үзэж байгаа Premier Tailor брэнд өдгөө зах зээлээ аль хэдийнэ эзэлж, эрчүүдийн загварын сонголтод хүчтэй нөлөө үзүүлдэг болжээ. Өмнө нь эрчүүд ихэвчлэн ямар нэгэн онцгой үйл явдлыг тохиолдуулан өөрийгөө захиалгын хослолоор урамшуулдаг байсан бол өнөөдөр энэ нь мэдрэмж сайтай, чанартай зүйлсэд дуртай, энгийнээс илүү байх хүсэлтэй эрчүүдийн өдөр тутмын хувцаслалтын нэгээхэн хэсэг болсон байна. Мөн өнөөдөр bespoke хослолын үйлчлүүлэгчид насны хувьд улам бүр залуужиж, хамрах хүрээний хувьд спортоос эхлээд урлаг хүртэлх бүх салбарын шилдгүүдийг хамарч байгаа нь Premier Tailor-ийн жишээ дээрээс тод харагдана.

Олимпийн гудамж дагуу байрлаж гаднаасаа алдарт улаан ханаараа танигддаг Premier Tailor брэндийн урланг Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяраас эхлээд рэппер ба продюсер Rokit Bay зэрэг өөр, өөр салбарын нөлөө бүхий эрчүүд зорих дуртай. Хурц үг, хэнэггүй зан чанараараа алдартай Rokit Bay өдөр тутамдаа биед чөлөөтэй, спорт аястай хувцас өмсдөг ч заримдаа Premier Tailor-ийн хослол сонгон өөрийн жентльмень төрхийг тодотгодог. Сонирхолтой нь дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн материал ашиглан захиалагчийн биеийн тусгай эсгүүрийн дагуу 50 гаруй цагийн турш гар аргаар оёгдон нийт 3800 гаруй оёдлоос бүрддэг захиалгын хослол нь урьд өмнөх шиг ээ зөвхөн сонгодог, тансаг гэх үгнүүдээр тодорхойлогдох биш харин cool ба контемпорари хэв маягийг давхар илтгэдэг болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл bespoke хослолын үйлчлүүлэгчид илүү залуу ба зоригтой болохын зэрэгцээ bespoke урлаг нь ч өөрөө хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг Rokit Bay-ийн бүрдүүлсэн төрхүүдээс харах боломжтой.

Үдшийн уур амьсгалтай tuxedo хослолоос гадна Rokit Bay поло футболкаг баялаг ногоон өнгийн пиджактай хослуулан төрхөө өнгөлөг энгэрийн алчуураар чимж, эсвэл давхар энгэртэй сонгодог шоотой хөх хослолыг бөмбөлгөн хээтэй зангиагаар амилуулж өгсөн нь захиалгын хослолыг өөрийн стильд тохируулан хийлгэж, хүссэнээрээ загварчилж болдог давуу талыг нь илтгэнэ.

 

Захиалгын гар хийцийн хослол нь орчин үеийн тансаглал мөн. Гэхдээ өөгүй сайхан харагдахыг хүссэн нэгний хувьд энэ нь тансаглал гэхээсээ илүү зайлшгүй шаардлагатай зүйл юм.

 

Premier Tailor брэндээр үйлчлүүлснээр Англи, Итали, Франц, Бельги, Солонгос зэрэг улсуудын өндөр чанартай 10,000 гаруй материалаас сонголт хийн хүссэн загвараараа гар хийцийн хослол захиалахаас гадна брэндийн дизайнеруудын урласан бэлэн загваруудаас худалдан авалт хийж боломжтой билээ.


Premier Tailor

Утас: 77110050, 88117242

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих