Хайх

Раф Симонс ба Жонатан Андерсон нар оны шилдэг дизайнеруудаар тодорлоо

Раф Симонс ба Жонатан Андерсон нар оны шилдэг дизайнеруудаар тодорлоо

Раф Calvin Klein брэндийг шинэчилж чадсаны төлөө, харин Жонатан нэрийн брэнд дээрээ амжилттай ажилласны төлөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Арванхоёрдугаар сарын 4-нд Лондонгийн The Royal Albert Hall концертын танхимд Их Британи улсын хамгийн гол загварын шагнал гардуулах ёслол Fashion Awards 2017 болж өнгөрлөө. Нийт есөн номинацаас шалгарсан ялагчдыг Их Британийн Загварын Зөвлөл шүүн сонгосон байна.

2017 онд "Оны шилдэг дизайнер" өргөмжлөлийн төлөөх өрсөлдөөнд Алессандро Микеле, Жонатан Андерсон, Мария Грация Кьюри, Раф Симонс ба Фиби Файло нар нэр дэвшсэн бөгөөд энэ дундаас Calvin Klein загварын ордныг амжилттай шинэчилж чадсан Раф Симонс тэргүүлэн гарч иржээ.

Харин Жонатан Андерсоныг Их Британийн шилдэг дизайнераар нэрлэсэн байна. Энэ өргөмжлөлийг дизайнер өөрийн J.W. Anderson брэндийн хавар-зун 2018 цуглуулгаараа хүртсэн гэж хэлж болно. Үүнээс гадна шүүгчид Андерсонд "Оны шилдэг аксесуар" гэх шагналыг гардуулсан нь түүний Loewe ордонд зориулан бүтээсэн аксесуарын цуглуулгатай холбоотой юм.

Түүнчлэн Burberry-гийн хуучин ерөнхий захирал Кристофер Бейли Их Британийн загварын салбарт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсныхаа төлөө тусгай шагнал хүртсэн байна.

Fashion Awards-ийн шүүгчдийн хороо мөн Стелла Маккартнид "загварын салбарт нэвтрүүлсэн шинэ санаачилга", Dior-ийн бүтээлч захирал Мария Грация Кьюрид "брэндэд эерэг өөрчлөлт оруулсан" гэх шагналуудыг олгожээ. Энэ оны ёслолоос Донателла Версаче "Fashion Icon" буюу "Загварын Шүтээн" өргөмжлөл хүртэж, нүүр хувиргагч Пэт Макграт бүтээлч сэтгэлгээнийхээ төлөө Изабелла Блоугийн нэрэмжит тусгай шагнал хүлээн авсан байгаа.

цааш үзэх