Хайх

Рианна ба Manolo Blahnik нарын хамтарсан цуглуулга брэндийн вебсайтыг нурааж байна

Рианна ба Manolo Blahnik нарын хамтарсан цуглуулга брэндийн вебсайтыг нурааж байна

Бүгд худалдан авахыг хүсэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Рианнагийн Manolo Blahnik брэндтэй хамтран гаргасан урт түрийтэй гутал, жийнсэн материалтай туфли зэрэг нь брэндийн албан ёсны вебсайт дээр борлуулагдаж байгаа бөгөөд маш өндөр эрэлттэй байна

Бид өмнө нь Рианнаг гутлын домогт брэнд Manolo Blahnik-тай хамтарч, өөрийн гар дээрх шивээснээсээ сэдэвлэсэн цуглуулга гаргах болсон талаар мэдээ дуулгаж байсан билээ. Харин одоо тэрхүү төсөл биеллээ олж, цуглуулга нээлтээ хийжээ. Барбадосын үзэсгэлэнт бүсгүйн бүтээсэн жийнсэн материалтай шик гуталнуудыг онлайнаар худалдаж авах боломжтой боллоо. Гэхдээ үнэнийг хэлэхэд хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн цуглуулгыг олж авахад тун хэцүү байна. Цуглуулга худалдаанд гарснаас хойш хоёр хоногийн дотор Manolo Blahnik брэндийн вебсайт хэрэглэгчдийн дайралтад өртөж, систем нь нурсан байна. Бүр хэд хэдэн удаа нурсан гэнэ шүү. Юутай ч брэндийн төлөөлөгчид одоогоор энэ талаар хариу мэдэгдэл хийж, борлуулалтын тоо баримтыг дэлгээгүй байна.
Кристина Бланик саяхан нэгэн олон улсын хэвлэлийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө уг хамтын ажиллагааг анх ердөө л "зугаатай поп төсөл" болно гэж төлөвлөж байсан ч ийм зэргийн өндөр амжилт олохыг огт төсөөлөөгүй гэдгээ онцолсон байна. Үүнээс харахад Manolo Blahnik-ын хамт олон Рианагийн хүрсэн зүйл болгон алт болон хувирдгийг мэддэггүй бололтой. Мѳн Рианна коллекцид багтсан хамгийн урт түрийтэй гутлыг Женнифер Лопезд бэлэглэсэн бѳгѳѳд J.Lo шинээр гарсан "Ain't your mama" нэртэй клипний зураг авалтад ѳмссѳн нь олны анхаарлыг татаад байна.

Рианна ба Manolo Blahnik нарын хамтарсан цуглуулга брэндийн вебсайтыг нурааж байна (фото 1)Рианна ба Manolo Blahnik нарын хамтарсан цуглуулга брэндийн вебсайтыг нурааж байна (фото 2)

Гутлын цуглуулга зөвхөн онлайн сүлжээнд гэлтгүй, мөн Manolo Blahnik брэндийн Лондон, Нью-Йорк ба Хонг-Конг хот дахь дэлгүүрүүдээр тавигдсан байгаа. Нийт 400 гутал худалдаанд гарсан аж.

цааш үзэх