Хайх

Рианна Fenty брэндийнхээ анхны сурталчилгааг танилцууллаа

Рианна Fenty брэндийнхээ анхны сурталчилгааг танилцууллаа

Загварын салбарт чухал нөлөө үзүүлэх брэнд

Text: Бюро 24/7


Зураг:

Рианнагийн LVMH групптэй хамтран үүсгэн байгуулсан тансаг зэрэглэлийн Fenty брэндийн анхны цуглуулга тавдугаар сарын 29-нд худалдаанд гарах гэж байна. Цуглуулгад хослол, захтай цамц, брюк өмд, хатуу даавуу болон жийнсэн материалтай пиджак загварын даашинз багтсан бөгөөд цуглуулгын зураг авалтыг алдарт загварын зурагчин Глен Лачфорд хариуцан ажиллажээ.

Сурталчилгаанд төрөл бүрийн насны ангилал болон яс үндэстний моделиуд оролцож цэнхэр тэнгэрийн фон дээр зургаа даруулсан байлаа. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар ямар нэгэн уламжлалт хязгаарт баригддаггүй, бүх төрлийн биеийн галбир хувь хүний онцлог, хүйсийн чиг хандлага болоод арьсны өнгийг магтан дуулдаг Рианнагийн бизнесийн бодлого загварын салбарт чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх